Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Шведүүд анх бэлгэвчний хүргэлтийг санаачилж байжээ. Тэд үүнийгээ “бэлгэвчний түргэн тусламж” хэмээн нэрийддэг бөгөөд хаа нэгтээ хамгаалалт хэрэгтэй үед маш түргэн шуурхайгаар хүргэж өгдөг ажээ.
2. Бэлгэвчээр бууны амыг таглаж, дотор нь ус, шороо орохоос сэргийлдэг ажээ. Анчид ч энэ аргыг түгээмэл ашигладаг байна.
3. Жил бүр дэлхий даяар 12 тэрбум бэлгэвч хэрэглэгддэг.
4. Бэлгэвч 2 литр ус агуулдаг.
5. Дани хэлээр бэлгэвчийг “svangerskabsforebuggendemiddel” гэж нэрлэдэг.
6. Хүн төрөлхтөн 15,000 жилийн тэртээгээс бэлгэвчийг хэрэглэж иржээ.
7. Бэлгэвчийг үйлдвэрлэсний дараа аюулгүй байдлыг нь шалгахын тулд тогоор тестлэдэг байна.
8. Өмнөд Африкын эрчүүд бэлгэвчний хэмжээ багадаад байна гэсэн санал гаргасны дагуу “Durex” компани 21.5 см-ийн урттай, 5.7 см-ийн өргөнтэй XL размерийн бэлгэвчийг үйлдвэрлэн, худалдаанд гаргаж эхэлсэн байна.
9. Бэлгэвч худалдан авж буй 10 хүн тутмын 4 нь эмэгтэйчүүд байдаг.
10. Францад өмнө нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүд хуулиар хориотой байжээ. Харин Францын улстөрч Lusien Neuwirth 1967 оноос жирэмслэлтээс хамгаалах эм болон бэлгэвчний хэрэглээний хоригийг устгаж байсан байна.
11. НТӨ 3000 онд хүн төрөлхтөн хонины өлөн гэдэс болон гахайны давсгийг бэлгэвчний оронд хэрэглэж байсан гэдэг.
12. Хүмүүсийн дунд байдаг нэгэн түгээмэл буруу ойлголт нь бэлгэвчний хугацаа дуусдаггүй гэх ойлголт юм. Бүх бэлгэвчинд хадгалах хугацаа, хадгалалтын горим гэж байдаг.