Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. «Альфа», ОХУ.
ЗХУ болон ОХУ-ын тусгай анги нэгтгэлийн “Альфа” салаа нь дэлхийн хамгийн хүчтэй, туршлагатай хүчний байгууллагуудын нэг билээ. “Альфа” нь тусгай тактик, хэрэгсэл ашиглан терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Үүрэг даалгавар:
-Алан хядах үйл ажиллагааг таслан зогсоох
-Алан хядагчдыг эрж хайх, устгах, эсвэл аюулгүй болгох
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-“Халуун цэг” дэх тусгай ажиллагаанд оролцох
-Алан хядах үйл ажиллагааг таслан зогсоох
-Алан хядагчдыг эрж хайх, устгах, эсвэл аюулгүй болгох
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-“Халуун цэг” дэх тусгай ажиллагаанд оролцох
Элсэгчдэд тавих шаардлага:
-Цэргийн сургуулийн офицер, сонсогчид байх
-“Альфа” эсвэл “Вымпел” багийн одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон экс ажилтнууд зөвлөсөн байх
-28 хүртэл насны
-175 см-аас доошгүй өндөртэй байх
-Цэргийн сургуулийн офицер, сонсогчид байх
-“Альфа” эсвэл “Вымпел” багийн одоо үүрэг гүйцэтгэж байгаа болон экс ажилтнууд зөвлөсөн байх
-28 хүртэл насны
-175 см-аас доошгүй өндөртэй байх
Шалгуур:
Холын зайд гүйх: 3 км зайг 10 минут 30 секундын дотор
Богино зайд гүйх: 100 метр зайг 12,7 секундийн дотор
Турник дээр суниах: 25 удаа
Гар дээр суниах: 90 удаа
Хэвлийн дасгал: 2 минутанд 90-ээс багагүй удаа
Хэвтээгээс өөрийн жинтэй ижил штанг шахах: 10 удаа
7 мөчлөг бүхий хүчний цогц дасгал, мөчлөг бүрт 40-өөс ихгүй секунд зарцуулах:
Гар дээр суниах: 15 удаа
Хэвтээ байрлалаас нурууны дасгал: 15 удаа
Суух хэвтэх, хэвтэх-суух дасгал: тус бүр 15 удаа
Хагас суугаа байдлаас үсрэх дасгал: 15 удаа

Бэлтгэлийн онцлог:
Команд өгснөөс хойш гурван минутын дараа гардан тулалдааны дадлага туршлагаа харуулах ёстой байдаг. Ингэхдээ элсэгч дуулга, бээлий, хөл болон цавиндаа хамгаалалт өмсөнө. Өрсөлдөгч нь гардан тулааны багш эсвэл энэ төрлөөр сайтар бэлтгэгдсэн Холбооны Аюулгүй байдлын албаны тусгай томилгооны төвийн ажилтан байдаг. Тулаан гурван раунд буюу үе үргэлжилнэ. Дараа нь, эмнэлгийн коммис, сэтгэл зүйч болон организмын хариу үйлдлийг бүртгэгч аппаратын тусламжтайгаар элсэгч эсвэл түүний хамаатан садангуудад ямар нэгэн эмгэг илчлэх тусгай шалгалт явуулна. Судалгаа бүрийн үр дүн оноогоор дүгнэгдэж, хуримтлагдсаар эцсийн шийдвэр гаргахад нөлөөлнө.
2. «Ямам», Израиль.
“Ямам” бол Израилийн хилийн цагдаагийн элит бие бүрэлдэхүүн юм. “Ямам” нь Израилийн бүх тусгай албадууд дундаас буудлагын бэлтгэд хамгийн өндөр түвшинтэйд тооцогддог. “Ямам”-ын дайчид хүчний байгууллагуудын дунд зохиогддог буудлагын тэмцээнээс хувийн болон багийн шагналуудыг жил бүр түүдэг. “Ямам”-ын мэргэн буудагчид армийн бусад мэргэн буудагчдаас илүү өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг.
Үүрэг даалгавар:
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Иргэдийн оршин сууж байгаа газар аврах ажиллагаа явуулах
-Ажиллагаанд оролцох, тагнуул хийх.
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Иргэдийн оршин сууж байгаа газар аврах ажиллагаа явуулах
-Ажиллагаанд оролцох, тагнуул хийх.
Элсэгчдэд тавих шаардлага:
-22-30 хүртэл насны
-Цэргийн алба хааж байгаа болон цагдаа эсвэлийн хилийн цэрэгт ажилладаг байх
-Зөрчилдөөнтэй цэгт 3 жилээс багагүй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн байх
-Бие болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх
-22-30 хүртэл насны
-Цэргийн алба хааж байгаа болон цагдаа эсвэлийн хилийн цэрэгт ажилладаг байх
-Зөрчилдөөнтэй цэгт 3 жилээс багагүй хугацаанд үүрэг гүйцэтгэсэн байх
-Бие болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх
Шалгуур:
Турник дээр суниах: 25 удаа
Нуруундаа хүндрүүлэгчтэйгээр зангидсан гар дээр /нударга/ суниах: 100 удаа
Хэвлийн дасгал: 300 раз.
15-20 кг ачаатай холын зайд гүйх: 8 км замыг 38-аас ихгүй хугацаанд туулах
7 метрийн урт олсонд авирах: 7 секундээс ихгүй хугацаанд.
Чөлөөт сэлэлт: 50 метр зайг 35 секундээс ихгүй хугацаанд
Шумбаж сэлэх: 50 метр
Гар, хөл хүлээстэйгээр сэлэх: 50 метр

Дээвэр дээгүүр гүйх, ус дамжуулах хоолойгоор барилга руу авирах, олзноос зугтаж, амь гарах зэрэг даалгавар гүйцэтгүүлж стресст үзүүлэх хариу үйлдлийг нь шалгана. Дараагийн даалгавар бол хүн рүү дайрахад тусгайлан бэлтгэгдсэн хамгаалалтын ноходтой тулалдах болно. Эндээс элсэгчийн халдлага дайралтанд үзүүлэх хариу үйлдлийг /цочирдох эсэх, хяналтаа алдах эсэх, түрэмгий байдал гаргах эсэх гэх мэт/ судлах болно.
3. «SAS», Их Британи
Их Британийн тусгай хүчний бүрэлдэхүүнд хуурай замын цэргийн тусгай авиадесантын алба буюу САС нь онцгой байр суурь эзэлдэг. САС нь манай дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд илүү мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн тусгай ангиудын нэг юм. Партизаны болон терроризмын эсрэг үйл ажиллагааны баялаг туршлага нь бусад улс орнуудын тусгай ангиудыг тактикыг нь хуулбарлахад хүргэдэг байна. Үүнд, Америкийн “Ногоон берет малгайтнууд”, “Дельта” багтана.
Үүрэг даалгавар:
-Тагнуулын болон дайсныхаа ар талд гарч хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах
-Гадаад болон дотоодод терроризмын эсрэг үйл ажиллагаанд оролцох
-Бусад орны тусгай албаны дайчдыг бэлтгэх
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Төрийн өндөр дээл албан тушаалтан болон онцгой чухал объектыг хамгаалах

-Заавал цэргийн алба хаасан туршлагатай байх
-Насны хязгаар: 25 - 30
-Бие бялдар болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх
-Заавал цэргийн алба хаасан туршлагатай байх
-Насны хязгаар: 25 - 30
-Бие бялдар болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх
Шалгуур:
Холын зайд гүйх: 2,5 км замыг 12 минутаас ихгүй хугацаанд
Бүрэн хэрэгсэлтэй марш гүйх: 64 км замыг 20 цагаас ихгүй хугацаанд
Галын бэлтгэл: 13 сумаар 6 байг тус бүрийг нь хоёроос багагүй удаа онох
Шүхрийн бэлтгэл: өдөр болон шөнө 50 кг ачаатай 40 удаагийн үсрэлт хийх

Багш нар сорилд бүртгүүлэгсдийг “Бид та бүгдийг сонгож авахгүй. Бид та бүгдэд болъё гэтэл чинь ачаалал өгөх болно. Харин эдгээрийн ард гарч чадсан нь цаашаа суралцах болно” гэсээр угтах болно. Тэд ч хэлсэн үгэндээ хүрнэ. Элсэгчдийн 10 хүн тутмын ойролцоогоор нэг нь л тэсч үлддэг байна. Нэг сарын сургалтаас гадна тусгайлан бэлдсэн асуултанд хариулж, тэнцэх ёстой. Түүнээс гадна сонсогч бүр заавал ширэнгэн ойд бэлтгэл хийдэг журамтай.
4. «GSG»-9, Герман
“GSG 9” бол Германы Холбооны цагдаагийн албаны тусгай ангийн нэг бүрэлдэхүүн юм. Германы Дотоод хэргийн сайдын шууд бөгөөд цорын ганц удирдлага дор байдаг уг тусгай бүлгийн дарга үүрэг гүйцэтгэхэд 24 цагийн турш бэлэн байдаг аж. Германы Дотоод хэргийн сайдаас тушаал авсан даруйдаа “GSG 9”-ийнхэн хэрэгтэй газар нь дэлхийн бөмбөрцгийн хаана ч байсан явахад бэлэн байдаг. Удирдлагын энэ тогтолцоо нь “GSG 9”-ийг тэднээс түвшин доогуур тасаг ч гүйцэтгэчихэж чадахаар онцгой биш үүрэг даалгавраас зайлсхийхэд тусалдаг байна.
Үүрэг даалгавар:
-Барьцааны хүмүүсийг суллах
-Төрийн өндөр албан тушаалтан болон онцгой чухал объектыг хамгаалах
-Террористуудын эсрэг ажиллагаа
-Дээр дурдсан бүх ажиллагаанд арга, тактик боловсруулах, нэвтрүүлэх
-Барьцааны хүмүүсийг суллах
-Төрийн өндөр албан тушаалтан болон онцгой чухал объектыг хамгаалах
-Террористуудын эсрэг ажиллагаа
-Дээр дурдсан бүх ажиллагаанд арга, тактик боловсруулах, нэвтрүүлэх
Элсэгчдэд тавих шаардлага:
-Бүрэн дунд болон дээд боловсролтой байх
-ХБНГУ эсвэл Европын Холбооны улсуудын иргэншилтэй байх
-Бие бялдрын сорилд тэнцсэн байх
-18 - 24 хүртэл насны байх
-Англи эсвэл Франц хэлийг төгс эзэмшсэн байх
-Усан спортын зэрэгтэй байх

Бүрэн зэвсэг хэрэгсэлтэйгээр турник дээр бүтэн эргэх: 5 удаа
Саадтай даалгаврыг гүйцэтгэх: 1 минут 40 секундын дотор
Бүрэн зэвсэг хэрэгсэл, нэмэлт 25 кг ачаатайгаар марш гүйх: 52 минутын дотор 7 км зайг туулах
Сэлэх: 500 метр зайг 13 минутын дотор туулах

Биеийн хүчний ачааллын хамгийн оргил үе нь гуравдахь долоо хоногоос эхэлнэ. Энэ нь элсэгчид Шварцвальд бартаат замаар холын зайд үүрэг гүйцэтгэх болно. Үүнд, хол зайг хүнд хэрэгсэлтэй туулах, өвчтөн зөөвөрлөх, бүрэн зэвсэг хэрэгсэлтэйгээ ууланд авирах болон буух гэх мэт. Элсэгчид дээрх бүх даалгаврыг нойр, хоолоо хасан байж гүйцэтгэх болно. Эцэст нь элсэгчид сэтгэл санааны тогтвортой байдлын төрөл бүрийн сорилыг өгнө.
5. Хятадын тусгай анги
Өдгөө Хятадын армийн хуурай замын цэргийн ангид тусгай ажиллагаа гүйцэтгэх үүрэгтэй долоон бүлэг бий. Цэргийн тойрог бүрт нэг ийм тусгай тасаг байх бөгөөд Тойргийн штабын даргын шууд удирдлагад харъяалагддаг байна.
Үүрэг даалгавар:
-Тусгай тагнуулын ажиллагаа
-Терроризмын эсрэг ажиллагаа
-Дайсныхаа ар талд бага хугацаанд богино хэмжээний хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах
-Тусгай тагнуулын ажиллагаа
-Терроризмын эсрэг ажиллагаа
-Дайсныхаа ар талд бага хугацаанд богино хэмжээний хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах
Элсэгчдэд тавих шаардлага:
-18 –аас 32 насны
-Бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл
-Бие бялдын бэлтгэлийн сорил өгсөн байх
-18 –аас 32 насны
-Бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл
-Бие бялдын бэлтгэлийн сорил өгсөн байх
Шалгуур:
Ямар ч багаж хэрэгсэлгүйгээр таван давхар тоосгон барилгын хананд авирах: 30 секундын дотор
Бүрэн зэвсэг хэрэгсэлтэй сэлэх: 5 км зайг 1 цаг 20 минутын дотор
Савлуур дээрх дасгал: өдөрт 200-гаас багагүй удаа
35 кг гантель өргөх: 60 секундээс ихгүй хугацаанд 60 удаа
Гар дээр ачаалал өгч суниах: 60 секундээс ихгүй хугацаанд 100 удаа
Гранат шидэх: 50 метрийн зайд 100 удаа

Хятадын тусгай албаны бие бялдрын бэлтгэлийн үйл явцыг “тамы тогоонд чанагдах” гэж нэрлэх нь бий. Өдөр бүр өглөө, оройд бүрэн зэвсэг хэрэгсэл болон үүргэвчинд 10 ширхэг тоосго бэхлэсэн нэмэлт ачаатайгаар холын зайд гүйнэ. Ингэхдээ 5 км-ын зайг 25 минутаас ихгүй хугацаанд туулах шаардлагатай. Гүйлтийн дараа дайчид “төмөр алга” дасгалыг хийнэ. Энэ нь эхлээд шош, дараа нь төмрийн үртэс дүүртэл нь чихсэн шуудайг тус бүр 300 удаа алгаараа цохих дасгал юм. Ийм маягаар цаашид нуцдарга, тохой, өвдөг, хөлийн улны дасгал үргэлжлэх болно.
6. «GROM», Польш
“GROM” бол Польшийн тусгай томилгооны цэргийн анги юм. Тайван цагт ч дайны болон зөрчилдөөний үед ч терроризмтай тэмцэх гэх мэт тусгай ажиллагаа явуулахад бэлтгэгдсэн хүмүүс. Тасаг бүрдсэн мөчөөс л тусгай даалгавар гүйцэтгэхэд бэлэн байдаг.
Үүрэг даалгавар:
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Зөрчилдөөнт бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх
-Тагнуулын үйл ажиллагаа явуулах
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Зөрчилдөөнт бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх
-Тагнуулын үйл ажиллагаа явуулах
Элсэгчдэд тавих шаардлага:
-24-өөс 30 хүртэлх насны
-Бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл
-Сэтгэл хөдлөл тогтвортой, өөрийгөө хянаж чаддаг байх
-Машин жолоодож чаддаг байх
-24-өөс 30 хүртэлх насны
-Бие болоод сэтгэл зүйн хувьд эрүүл
-Сэтгэл хөдлөл тогтвортой, өөрийгөө хянаж чаддаг байх
-Машин жолоодож чаддаг байх
Шалгуур:
Холын зайд гүйх: 3,5 км зайг 12 минутын дотор
Хөл оролцуулахгүйгээр олсонд авирах: 5 метр зайд хоёр дараалах
Өөрийн жинтэй дүйцэх штангийг хэвтээгээс шахах
Турник дээр суниах: 25 удаа
Гар дээр суниах: 30-аас багагүй удаа
Усанд сэлэх: 200 метр зайг 4 минутын дотор
Шумбах: 25 метрт

Бүртгүүлсэн бүх элсэгчид эхний ээлжинд бие бялдарын болоод сэтгэл зүйн сорил өгнө. Үүний дараа нийт элсэгчдийн дөнгөж 10-15 хувь нь л дараагийн сорилуудад орох эрхийг олж авдаг. Польшийн тусгай ангид тус улсын цагдаагийн байгууллагын ажилтнууд төдийгүй жирийн иргэд ч алба хааж болдог. Гэхдэ энгийн иргэд тусгай багт орохын тулд эхлээд цагдаагийн үндсэн дамжааг төгссөн байх шаардлагатай.
7. «Дельта» тусгай салаа, АНУ
Ер нь бол “Дельта” баг нь АНУ-ын нутаг дэвсгэрийн гадна, бусад улсын нутаг дэвсгэрт цэргийн нууц ажиллагаа явуулахаар тусгайлан байгуулагдсан. “Delta Force”-ийн үндсэн даалгавар нь энгийн иргэдийг аврах, дайралт хийх, терроризмтай тэмцэх юм.
Үүрэг даалгавар:
-Барьцааны хүмүүсийг чөлөөлөх
-Олзлогдсон америк цэргүүдийг суллах
-Терроризм болон партизануудтай тэмцэх
-АНУ-тай дайсагнасан улстөр, цэргийн лидерүүдийг устгах болон олзлох
-Нууц материалууд, буу зэвсгийн дээж, цэргийн болон бусад нууц техникийг гартаа оруулах

-Зөвхөн Америкийн иргэн байх
-22 – 35 хүртэл насны
-АНУ-ын Зэвсэгт хүчинд 4 жилээс багагүй хугацаанд алба хаасан байх
-Бие бялдрын болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байх
-Шүхрээр үсэрч байсан туршлагатай байх
-Цэргийн хоёр мэргэжилд нарийн мэргэшсэн байх

Гар дээр суниах: 1 минутанд 40 удаа
Суулт хийх: 1 минутанд 40 удаа
Холын зайд гүйх: 16 минутын дотор 3,2 км зайг
Гэдрэгээ харан хөлөөрөө мацаж мөлхөх: 20 метр зайг 25 секундын дотор
Саадтайдаалгавар гүйцэтгэх: 14,6 метр зайг 24 секундын дотор
Хувцас болон цэрэг гуталтайгаа сэлэх: 100 метр зайг хугацааны хязгааргүйгээр туулах

Элсэгч 18-23 кг хүртэлх жинтэй үүргэвч үүрэн, гартаа буугаа бариад марш гүйнэ. Туулах зам нь дов толгод, ой мод, гол устай байх бөгөөд зай нь 29-64 км-ын хооронд хэлбэлзэнэ. Замын 8-12 км тутамд хяналтын цэг байрлаж, ажиглагчид элсэгчдийг даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгааг тэмдэглэнэ. Энэхүү сорилыг амжилттай давж гарахын тулд дундаж хурдаа цагт 4 км-ээс багагүй барьж, газраа сайн баримжаалж чаддаг байх шаардлагатай аж.