Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэр ч байтугай дуучин Майли Сайрусын аав нь түүнийг охинтойгоо андуурч байсан байна. Учир нь тэр бага байхдаа Майлигийн “Ханна Монтана” кинонд тоглож байх үеийн төрхтэй мөн л андуурмаар адилхан харагдаж байсан гэнэ.
Марди саяхныг хүртэл Майлигийн дуунуудыг ерөөсөө сонсдоггүй байжээ. Харин хүмүүс түүнийг дуучинтай андуурч эхлэх үед л өөрийгөө Майлигийн стилээр “гоёж” зургуудаа цахим хуудсандаа байршуулжээ.
Тэр жилийн өмнө Майли Сайрусын тоглолтыг үзсэн бөгөөд тоглолт дуусахад хүмүүс Miley-тай андуурч, түүнийг нилээд сандаргасан гэнэ.
Марди хэлэхдээ: “Би Майлиг байнга дууриан хувцаслаж, гадуур явдаггүй. Харин сонирхолтой санагдсан учраас Майли шиг хувцаслаж, түүний хөдөлгөөнүүдийг дууриаж зураг авахуулсан юм” хэмээн ярьжээ.
Мөн тэрээр “Бидний амьдралын замнал болон нас ч хоорондоо төстэй” гэсэн байна.
Марди дуулах дуртай бөгөөд Чикаго хотод болсон сонирхогч дуучдын тэмцээнд ч түрүүлж байжээ.
Үүгээр зогсохгүй тэр хувцас загвар зохион бүтээж, өөрийнхөө оёсон хувцаснуудаар онлайн дэлгүүр хүртэл нээсэн хөдөлмөрч бүсгүй юм.
Майлигийн дараагийн тоглолтын үеэр тэр түүнтэй хамтдаа дуулах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр дуулах авьяасыг нь ч мөн хүмүүс үнэлж, илүү олон хүнд танигдах нь дамжиггүй билээ.