Хардалтын золиос болсон бүсгүйн аймшигт 3 жил

Энэ бүсгүйг Wulin Dana гэдэг. 28 настай үзэсгэлэнтэй бүсгүйн амьдрал хэдэн жилийн өмнө орвонгоороо эргэжээ. Тэрээр бүхий л эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэх үзэсгэлэнтэй эмэгтэй байсан бөгөөд түүнд атаархдаг нэгэн эмэгтэй түүнийг шатаасан аймшигт хэрэг гарчээ.
Хардалтын золиос болсон бүсгүйн аймшигт 3 жил


Энэхүү зурган дээрх шар даашинзтай эмэгтэй түүнийг өөрийнх нь нөхөртэй юм ярьж байхыг нь хараад хардан, уг үдэшлэгээс хойш түүнлүү байн байн залган, сүрдүүлсээр байжээ. Тэр “Би чиний хөөрхөн царайг чинь үнс болгоно” хэмээн хэлж ч үзсэн байна. 



Ингээд хэсэг хугацааны дараа хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн “хартай” бүсгүй түүнийг хайж олоод, архи цацан шатаажээ. Айж балмагдсан, дүрэлзэн шатаж буй Дана хашгиран гүйхдээ аймшигт эмэгтэйн бахдан инээхийг сонссон байна.  



Энэхүү аймшигт явдлын үр дүнд Данагийн биеийн 64% нь гуравдугаар зэрэгтэй түлэгдсэн бөгөөд нүүр нь тэр чигтээ, биеийн ихэнх хэсэг нь ч мөн түлэгдсэн байна.



 Данаг мэс засалд орсны дараа нь эмч нар түүнд 30 сарын турш салгалгүй зүүх, арьс эдгээх тусгай баг хийж өгсөн бөгөөд энэ нь түүнд “хэн ч биш байх” ямар аймшигтайг мэдрүүлсэн хэмээн хожим дурсжээ.



 Тэрээр өөрийн эмчилгээ болон эдгэрэлтийн явцаа зурганд буулган үлдээсэн байна.



Түүний талаар телевизийн нэвтрүүлэг хүртэл хийсэн бөгөөд “Магадгүй энэ бүхнийг тэсч үлдэхээс илүү үхэх нь хамаагүй амархан байсан байх. Гэхдээ би хэзээ ч амархан замыг сонгодоггүй. Харин одоо би юу мэдэрч байна гээч? Би өөрөөрөө маш их, бүр маш их бахархаж байна” хэмээн хэлжээ.





Харин Данаг шатаасан бүсгүйд шүүхээс 17 жилийн хорих ял оноосон байна. 



Түүний зовлон энд хүрээд ч дууссангүй. Эмч нар түүнийг умайн хүзүүний хорт хавдартай болсон байна хэмээх цочирдом мэдээг дуулгасан аж. Удалгүй тэр хавдраа авахуулан сэргээн засах эмчилгээнд явжээ.







Тэрээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийнхөө багийг тайлсан байна.



Үр дүнд нь....түүний сорвинуудыг эс тооцвол бараг л 100% өмнөх шигээ болсон байв.



Дана: “Би их хүчтэй эмэгтэй. Галд шатаж, хорт хавдар туссан ч би эцсийн эцэст би энэ бүгдийг сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх итгэлээр даван туулж чадлаа. Амьдралд хамгийн чухал зүйл бууж өгөх биш, харин түүний эсрэг тэмцэх гэж би боддог” хэмээн хэлжээ.
 








Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()