Өнөөдөр Лео 41 нас хүрлээ

Одоогоос 41 жилийн өмнө буюу 1974 оны 11-р сарын 11-ний энэ өдөр дэлхийн хамгийн алдартай эрэгтэй жүжигчдийн нэг Леонардо Вильгелм Дикаприо АНУ-ын Лос Анжелос хотноо Эрмелин, Жиоржио Дикаприо нарын ганц хүү болон мэндэлжээ. Түүнийг дөнгөж хөлд орж байхад нь л эцэг эх нь салсан гэдэг. Ингээд бяцхан Дикаприог ээж, эмээ хоёр нь өсгөн хүмүүжүүлж, хүн болгосон ажээ.
Өнөөдөр Лео 41 нас хүрлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Түүний жүжигчний карьер 1990 оноос “Энэ хүүгийн амьдрал” нэртэй уран бүтээлд гол дүр бүтээснээр эхэлсэн юм. Энэ кинонд тэрээр хойд эцэгтэйгээ таарамж муутай өсвөр насны хүүгийн дүрийг гайхалтай чадварлагаар бүтээсэн байдаг.



Үүнээс 2 жилийн дараа буюу 1993 онд жүжигчин Жонни Депптэй хамтран “What’s eating Gilbert Grape?” кинонд тоглосноор “Шилдэг туслах дүрийн жүжигчин” номинациар “Academy Awards”-д нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж чадаагуй юм. Ингэж түүний амжилт бүтээлийн он жилүүд эхэлсэн юм.



1996 онд Шексперийн “Ромео Жульетте 2” кинонд Ромеогийн дүрийг харин, Клэйр Данисс Жульеттегийн дүрийг бүтээжээ. 1997 онд тэрээр найруулагч Жеймс Камероны бүтээл алдарт “Титаник” киноны Жейк Доусоны дүрийг бүтээснээр хэзээ ч баларшгүй алдар хүндийг олж авсан юм. Энэхүү кино “Academy Awards”-д 14 номинацид нэр дэвшиж, сая сая долларын ашиг орлого олж, дэлхий нийтийг шуугиулж байлаа. Тэр дундаа охид Дикаприогийн дур булаам царайг харах гэж энэ киног одоо ч дахин дахин үзсээр байдаг билээ.



Түүнчлэн 2002 онд “Чадвал намайг бариарай”, 2006 онд “Цуст Алмаз”, 2008 онд жүжигчин Kate Winslet-тэй дахин хамтран “Хувьсгалын зам” кинонд гол дүр бүтээж дэлхий нийтийг ахин нэг шуугиулсан билээ. Түүнчлэн 2012 онд “Агуу Гэтсби” киноны Гэтсбигийн дүрд тоглон, ашиг орлогоороо дээгүүрт жагсах жүжигчин болсон билээ.



Тэрээр хувийн амьдралын хувьд нилээд тогтворгүй нэгэн гэгддэг бөгөөд алдартай загвар өмсөгчид, өсөн дэвшиж буй моделиудтай болзсоор олон жилийг ардаа үджээ. Тэдний дунд алдарт сахиусан тэнгэрүүд болох Gisele Bundchen, Miranda Kerr, Tyra Banks, алдарт дуучин Rihanna нар орно. 



Гэр бүл зохиох тал дээр нэгэн ярилцлагандаа тэрбээр: “Би хүүхэдтэй болохыг маш их хүсэж байна. Гэхдээ эхнэртэй болно гэдэг бол миний хувьд үнэхээр хэцүү зүйл. Нэг хүнтэй байнга хамт амьдарна гэдэг ямар нэг том зүйлээ золиосолж буй хэрэг. Тэгэхээр би үүнийг хэлж мэдэхгүй байна” хэмээсэн юм.



Мөн түүнийг байгаль орчноо хайрлан хамгаалагч хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугисаар байна. Учир нь түүний амьдардаг байшин нь нарны эрчим хүчээр халдаг, мөн цахилгаанаар ажилладаг “Prius 20” хөлөглөдөг учир ийн нэрийджээ.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()