Цагаан ордны дотоод амьдрал

АНУ хэмээх их гүрний анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон “Ерөнхийлөгчид нэг газар аж төрөх, ажиллах хэрэгтэй” хэмээж  “Цагаан ордон”-г барих санааг анх гарган, Пенсилвани мужийн нэгэн газрыг сонгож авчээ. Ингэхдээ алдартай архитектoрчдooс сонгон шалгаруулж, Ирландын зохион бүтээгч Жемс Хобаны зургийг сонгож, Пиер Чарлезийн загвараар барихаар шийдэн 1712 оны 12-р сарын 13-нд мянга мянган цагаачдыг дайчлан, барьж эхэлсэн юм.
Цагаан ордны дотоод амьдрал




Цагаан ордны ханыг элсэрхэг чулуугаар барьсан нь маш бат бэх байснаас гадна үзэмжтэй болж байжээ. Харин ханыг нь дагуулан сарнайн хээгээр гоёжээ. Барилгын ажил нийт 8 жил үргэлжилж, 1800 оны 11-р сарын 1-ний өдөр ашиглалтанд оруулсан юм. Энд амьдарсан анхны хүн нь Жорж Вашингтон өөрөө биш харин ерөнхийлөгч Жон Адамс байсан юм.



“Цагаан ордон”-ы цогцолбрыг ерөнхийд нь зүүн, баруун гэж хуваах бөгөөд нийт 5100 метр квадрат талбайтай. 132 өрөөтэй, 412 хаалга, 147 цонхтой, 28 галын гарц болон нийт 35 ариун цэврийн өрөөтэй байдаг ажээ. Энэ жил “Цагаан ордон” баригдсаны 215 жилийн ой тохиож байгаа учраас та бүхэндээ энэхүү цогцолборын дотоод амьдралыг танилцуулж байна.



1. “Цагаан ордон”-ыг дээрээс нь харвал...



2. Харин энэ бол баруун жигүүрийн хэсэг.



3. Дугуй оффис
“Цагаан ордон” дахь хамгийн алдартай өрөө гэж хэлж болно. Ерөнхийлөгч энд ихэнхдээ ажлаа хийнэ. Цонхнууд нь сум нэвтрүүлдэггүй шилээр хийгдсэн. Үе үеийн ерөнхийлөгчид өөрсдийн хүслээр энэхүү өрөөг засварладаг байна. 



4. Хурлын өрөө
Ерөнхийлөгч энд сайдуудтай, парламентийн гишүүдтэй уулзалт, ярилцлага зохион байгуулдаг. Ерөнхийлөгч дугуй ширээний голд байрлан суух бөгөөд дэд ерөнхийлөгч түүний яг эсрэг талд суудаг байна.



5. Уулзалтын өрөө



6. Ерөнхийлөгчийн өрөө
Өмнөх ерөнхийлөгчдийн үед энэхүү өрөөнд ерөнхийлөгч өөрөө эсвэл тэдний туслах, нарийн бичгүүдийн ажлаа хийдэг байсан аж. Харин одоо энд Обама оройн зоогоо барьдаг байна.



7. Дэд ерөнхийлөгчийн өрөө



8. Рузвелтийн өрөө
Баруун жигүүрт байрлах хурлын өрөө юм. АНУ-ын ерөнхийлөгчид болох Теодер Рузвелт болон Франклин Рузвелт нарын саналаар ашиглагдаж эхэлсэн учир ийн нэрлэжээ.



9. Хэвлэлийн бага хурлын өрөө
Энд сэтгүүлчид, сурвалжлагчид, зураглаачдыг хүлээн авч, ерөнхийлөгчтэй уулзуулдаг.



10. Зоогийн өрөө



11. Сарнайн цэцэрлэгт хүрээлэн



12. Баруун жигүүрээс “Гэр-ордон” руу хүрэх зам. Энэхүү зам бол зөвхөн энд албан ёсоор оршин суудаг хүмүүст л хамааралтай.



13. Энэ бол ерөнхийлөгчийн амьдардаг жигүүрт байрлах “Хөх өрөө”. 1837 оноос хойш хөх өнгөөр дагнасан засал чимэглэлтэй байсаар ирсэн учир ийн нэрлэжээ. Ерөнхийлөгч энд гадаад орнуудаас ирсэн элч төлөөлөгдчийг хүлээн авч уулздаг байна.



14. Зүүн жигүүрт мөн тансаг концертын танхим байрлана.



15. Шагнал гардуулах ёслол, гарын үсэг зурах үйл ажиллагаа зэргийг энд зохион байгуулдаг аж.



16. “Цагаан ордон”-ы яг төвд байрлах энэхүү өрөөнд үе үеийн ерөнхийлөгчид халуун ам бүлээрээ цуглардаг байжээ. Харин тэд эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ үзэж байна.



17. Зүүн жигүүрт чөлөөтэй гүйж болохуйц ийм урт танхимууд зөндөө бий.



18. Дэлхийн II дайны үеийн Африк-Америк гаралтай ахмад дайчдыг ерөнхийлөгч Обама “Цагаан ордон” дахь кино театрт  хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Тэдэнд 2012 онд гарсан, дэлхийн II дайны үеийн Африк-Америк гаралтай нисгэгч цэргүүдийн тухай өгүүлэх “Red Tails” киног үзүүлэх гэж байна. 



19. Харин энд тэргүүн хатагтай гадны зочдыг хүлээн авч ажлын яриа өрнүүлдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()