“Free Basics” гэж юу вэ?

2015-11-10, 17:30
3,459
Хөгжил дэвшил, технологийн эрин зуунд амьдарч байгаа та цахим ертөнцгүйгээр амьдралаа төсөөл дөө. Хэд хоног л цахим хуудас руугаа оролгүй өнгөрөхөд мэдээ мэдээллээс хоцорч, хаана юу болж байгааг мэдэхгүй өнгөрчихдөг. Гэвч манайхан интернэтэд тэр болгон орж чаддаггүй. Нэгж дата гээд л урсчихдаг болохоор тэр.
“Free Basics” гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Тэгвэл Скайтел компани хэрэглэгчдэдээ гар утаснаасаа интернэтэд холбогдон мэдээ мэдээллийн сайтууд руу үнэ төлбөргүй хандах Free Basics үйлчилгээг хүргэж эхэлжээ. Тодруулбал цаг агаар, телевизийн хөтөлбөр, валютын ханш, зурхай гээд өөрт хэрэгтэй мэдээ мэдээллүүдээ та энэхүү үйлчилгээнээс эх хэл дээрээ, үнэ төлбөргүй авах боломжтой болж байна.

Үүгээр ч зогсохгүй Facebook, Mессэнжэр, эрүүл мэндийн болон боловсролын мэдээ мэдээллийг агуулсан 20 гаруй гадны сайтууд энэ үйлчилгээнд багтжээ. Facebook компани дэлхий дахины интернэт хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий internet.org төслийнхөө хүрээнд Free Basics үйлчилгээг нэвтрүүлсэн ба манай улс 29 дэх орон болж энэхүү үйлчилгээнд нэгдэж байна.

Та Монгол орны хамгийн өргөн, 340 гаруй сум сууринд нэвтэрсэн 3G сүлжээнд холбогдон www.freebasics.com сайт руу хандах, эсвэл андройд үйлдлийн системтэй гар утастай бол Free Basics апликейшныг татаж ашиглах юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.skytel.mn/freebasics сайтаас аваарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.