Хятадын тухай сонирхолтой баримтууд

Өнөөдөр дэлхийн зах зээлд худалдаа үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, техник технологийн хөгжил, хүчирхэг эдийн засгаараа БНХАУ тэргүүлж байна. Энэхүү өндөрлөгт гарсан тэдний нууц бол ердөө л зогсолтгүй хөдөлмөр, үнэнч тууштай шаргуу зан юм. Их сурган хүмүүжүүлэгч Күнз нэгэнтээ “Их битгий хий, бага битгий хий, харин өдөр бүр хий” хэмээн үр хойчдоо сургасан байдаг гэнэ лээ. Ингээд Хятад улсын 1.36 тэрбум ард иргэдийн өдөр тутмын амьдрал болоод тэдний тухай сонирхолтой баримтуудыг хамтдаа сонирхоё.

Хятадын тухай сонирхолтой баримтууд
 
Хятад бол 9.6 сая км.кв нутаг дэвсгэртэй бөгөөд нийт 17 улстай хил залгаа зэрэгцэн оршдог.  Нийт 56 өөр үндэстэн оршин тогтнодог өргөн уудам орон юм. Түүнчлэн Тайвань, Энэтхэг зэрэг орнуудтай газар нутгийн маргаантай байдаг ажээ. 

 
Хятад улсын нийт хүн амын 16.6% нь 14 хүртэлх насны хүүхэд, 70.1% нь 15-60 настай, 13.3% нь 60-аас дээш ахмад настангууд байдаг байна. Дундаж наслалт нь 73 байдаг ажээ.
 
 
Хятад улс бүх улсаас 4 дахин их цаазын ял гүйцэтгэсэн байдаг.


 
Бээжин хотын агаараар амьсгалах нь өдөрт 21ш тамхи татсантай тэнцэх хортой байдаг байна. 
 
 
Хятад улсын нэг хүүхдийн бодлогоос болж жил бүр нэг сая үр хөндөлт хийгддэг байна. Харин саяхан буюу энэ жил тэд "Нэг хүүхдийн бодлого"-оо халж, "2 хүүхдийн бодлого" болгосон билээ.
 

Хятад улс хүн ам зүйн хямралын улмаас 1973 онд АНУ-аас 10 сая эмэгтэйчүүдийг авахыг хүссэн туслалцаа гуйж байжээ.



Хятадад 30 сая хүн харанхуй, нүхэн оромжинд амьдардаг.



Өрнөдийн орнуудаас хүний эрхийг зөрчиж, ардчиллыг боомилдог гэдгээрээ их шүүмжлэл сонсдог аж.



2010 оноос эхлэн Оросууд Хятадтай доллараар биш юаниар наймаа хийдэг болжээ.

Хятадад "Youtube", "Facebook" зэрэг дэлхийн томоохон сайтуудыг хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг бөгөөд түүний оронд дотоодын сошиал сүлжээг ашигладаг.
 
 
Хятад улсад 2.285.000 хүн цэргийн алба хааж байна. Түүнчлэн батлан хамгаалах салбартаа 132 тэрбум доллар зардаг бөгөөд энэ зардлаараа АНУ-ын дараа ордог ажээ.

 
Хятад улс агаарт маш их хорт бодис цацдаг ба энэхүү хорт утаа нь Номхон далайг гатлан АНУ-ын Сан-Францискод хүрсэн байдаг аж. Ингэснээр тухайн хотын агаарын бохирдлыг гуравны нэгээр нэмсэн байжээ.
 

Хэдийгээр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч улс ч гэлээ 100 сая хүн өдрийн 1 доллараар амь зууж амьдардаг гэсэн тооцоо бий.



Хятад эмэгтэйчүүд 700 ам доллар төлөөд онгон хальсаа нөхүүлдэг байна.






























































































 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()