Гана улсын хааны үнэн төрх олонд ил боллоо

2015-11-09, 23:50
28,799
Түүнийг Cефас Коси Банса (Togbe Ngoryifia Cephas Kosi Bansah) гэдэг бөгөөд Гана улсын Хохое мужийн захирагч юм. Түүнийг Бунсе хаан гэх нь ч бий. Түүний мэдэлд тус мужийн ард иргэдээс гадна Тогод амьдардаг 2 сая гаруй иргэд багтдаг ажээ.
Гана улсын хааны үнэн төрх олонд ил боллоо


Гэсэн хэдий ч тэр бусад захирагч нар шиг тансаг харш шилтгээнд тухалдаггүй, олон залуу охидыг эхнэрээ болгодоггүй, ард иргэдээс өндөр албан татвар хураамж авдаггүй аж. Түүнчлэн Сефас Того, Гана улсуудын алинд ч амьдардаггүй харин Герман улсын Людвигсхафен хотод амьдардаг байна.



1970 онд түүний өвөө Hoho хаан ач хүүгээ техник болон механикийн мэдлэг олгохоор Германд сургахаар явуулжээ. Сургуулиа төгсөөд Бунсе тэндээ үлдэхээр шийдэж өөрийн засварын газрыг нээсэн байна. Удалгүй герман эхнэртэй болж тэндээ үлдэхээр шийджээ.



Гэтэл 1987 онд Ганаас нэгэн мэдээ ирэв. Түүний өвөө нь нас эцэслэж, аав нь болон том ах нь хоёул солгой гартай хүмүүс байсан учир түүнийг Гана улсын хаанаар өргөмжилсөн байжээ. Гана болон Того улсыг холбосон өмнөд хэсгийн 3 сая гаруй хүнийг “Ewe”-чүүд гэдэг бөгөөд тэдний уламжлалаар бол солгой гартай хүн удирдагч болох ёсгүй хэмээн үздэг аж. Ингээд Бунсе ард түмнээ ч захиран, авто засварын газрынхаа үйл ажиллагааг ч зайнаас удирдаж байв.



Тус улс 1992 оноос хойш албан ёсоор ардчилсан тогтолцоотой хэмээн явж байгаа ч, тэднийг удирдагч хаад нь ч мөн чухалд тооцогддог юм. Бунсе хаан улс орондоо маш олон сургууль цэцэрлэг, зам гүүр бариулж, худаг гаргаж, олон олон тээврийн хэрэгслүүдийг оруулж ирсэн байна. Эдгээр ажлыг эхлүүлэхдээ Германд телевизийн шоу цацаж, үүнээс олсон орлогоороо төслүүдээ хэрэгжүүлсэн байна.



Улс орныхоо санхүүгийн байдлыг дээшлүүлэхийн тулд тэр “Акосомбо” нэртэй шар айраг хүртэл гаргасан ч өөрөө алкохолын төрлийн ундаа огт хэрэглэдэггүй ажээ.









Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()