Хүчирхэг нэгэн

2012-09-13, 22:38
17,757

Тамирчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл бол Олимпийн наадамд оролцох байдаг. Тэгвэл Лондон 2012 Паралимпийн аварга Алессандро Дзанарди (Alessandro Zanardi) үнэхээр сэтгэлийн хаттай, тэвчээртэй нэгэн юм. Тэрээр автоспортын тамирчин байсан бөгөөд 2001 онд аймшигт осолд орсноор хоёр хөлөө алджээ. Гэсэн хэдий ч тэрээр шантралгүй тэмцэж гурван жилийн дараа автоспортод эргэн иржээ. Аймшигт ослын дараа Паралимпийн аварга болох зорилготой байсан бөгөөд түүнийгээ ч биелүүлж чадсан байна. Ингээд энэхүү гайхалтай тамирчны талаар сонирхоцгооё.

Хүчирхэг нэгэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1991 он. Италийн автоспортын залуу тамирчин болох Алессандро Дзанарди “Жордан” уралдааны машинаар F1 төрөлд өөрийн анхны уралдаандаа оролцох гэж буй байдал. Сарын өмнө энэхүү машинаар Михаэль Шумахер мөн анхны уралдаанаа хийж байжээ.



1996 онд Дзанарди нь Америкийн Chip Ganassi Racing багт орж CART төрөлд уралдах болсноор тэрээр асар их амжилтанд хүржээ.



1997 болон 1998 онуудад тэрээр CART-ын аварга болж байжээ.



Гэвч 1999 он түүний хувьд үнэхээр азгүйдлээр дүүрэн байлаа. Тэрээр эргэн F1 төрлөөр уралдах болсон боловч 10 уралдааны дараа ганц ч оноо авч чадаагүй бөгөөд тэрээр энэхүү төрлийг орхиж дахин Америкийн багт иржээ. 2001 оны 9 сарын 15 өдөр Алессандро Дзанарди уралдааныхаа үеэр аймшигтай осолд оржээ. Нэгэн уралдааны үеэр жолоогоо алдаж машин яг замын голд эргэсэн бөгөөд түүний өрсөлдөгчдийн нэг болох Алекса Тальяни машин Алессандро-гийн машиныг мөргөж машин хоёр хуваагдсан байна.




Эмч нар түүнийг аврахын тулд их зүйл хийсний хүчинд тэрээр азаар амьд гарч чаджээ. Амьд гарсан хэдий ч хоёр хөлгүй болжээ. Гэсэн хэдий ч тэр бууж өгөөгүй бөгөөд оны сүүл гэхэд хиймэл хөлтэй боссон байна. Европын шилдэг автоспортын тамирчинд өгдөг “Алтан дуулга”шагналыг гардуулах ёслолын үеэр тэр ийнхүү боссон аж. Алтан дуулгын эзнээр Михаэль Шумахер болсон боловч тэрээр шагналаа Алессандро-д өгсөн байна.




Ингээд гурван жилийн дараа Алессандро автоспортод эргэн иржээ. 2005 онд тэрээр гар удирдлагатай BMW-ээр”супертур” төрлөөр уралдаж түрүүлсэн байна.





2006 онд BMW түүнийг F1 төрлийн уралдааны тестэнд урьсан бөгөөд тэрээр ирээдүйн дэлхийн автоспортын хоёр удаагийн аварга Себастьяна Феттеля-аас ердөө л хоёрхон секундээр хойно барианд орж иржээ. Үүний хажуугаар Алессандро тэргэнцэртэй уралдах бэлтгэл хийж Паралимпийн аварга болохыг хүсэж байгаагаа зарласан юм.



Харин энэ жил түүний хүсэл биелсэн байна. Алессандро нь Лондон 2012 Паралимпийн тэргэнцэртэй уралдах ганцаарчилсан төрөлд түрүүлж, хоёр хоногийн дараа багийн уралдаанд мөн түрүүлсэн аж.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()