Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
26. Бүгд Найрамдах Чех Улс
Энэ жил өмнөх жилээсээ гурван байраар ахижээ. Эдийн засгийн чадавхийн үзүүлэлт маш сайн байсан ч, нийгмийн капиталаараа харин бусдыгаа гүйцэж чадсангүй.
25. Словени улс
Тус улс өмнөх жилүүдээсээ нилээд хэдэн байраар ахиж, 25-р байранд орсон байна.
24. Испани улс
Хэдийгээр гэмт хэргийн гаралт болон нас баралтаараа дээгүүр байр эзэлдэг ч хувь хүний эрх чөлөө, боловсролоороо мөн л дээгүүр бичигдэж байна.
23. Мальт улс
Мальтийн боловсролын систем 42-р байранд ордог ч хөгжлийн дэвшлийн индексээрээ өнгөрсөн жилийнхээ байрыг хадгалж чадсан байна.
22. Франц
Гэмт хэргийн гаралт нь өмнөх жилээсээ харьцангуй нэмэгдсэн төлөвтэй байгаа бөгөөд сүүлийн 4 жилийн турш эхний 20 байранд багтаж байгаа юм.
21. Тайван
Улсынхаа аюулгүй байдлын хүчирхэг үзүүлэлтээр 21-р байранд оржээ.
20. Хонгконг
Хонгконгийн боловсролын систем дэлхийд тэргүүлэгчдийн нэг яахын аргагүй мөн. Түүнчлэн аялал жуулчлалыг хамгийн сайн хөгжүүлж байгаа билээ.
19. Япон
Япончууд эрүүл урт наслалтаараа дэлхийд 7-р байранд ордог бол хөгжлийн нийт түвшингээрээ шилдэг 20 орны тоонд багтаж чаджээ.
18. Бельги улс
Бельги улс эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд 10-р байранд ордог ажээ.
17. Сингапур
16. Австри
Австрийн засгийн газар хувиараа хөдөлмөр эрхлэлтийг хамгийн их дэмждэг орон гэгддэг бөгөөд эрүүл мэндийн үзүүлэлтээрээ ч дэлхийд дээгүүр ордог хүчирхэг улс юм.
15. Англи
Өмнөх жил 13-р байранд орж байсан бол энэ жил тэд 2 байраар ухарчээ.
14. Герман
Герман бол эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд 5-р байранд ордог билээ. Энэхүү байраа сүүлийн 4 жилийн турш хадгалж байгаа юм.
13. Люксембург
Тус улс хувь хүний эрх чөлөө болон санхүү эдийн засгийн өндөр үзүүлэлтээрээ 16-р байраас 13-р байр хүртэл дэвшиж чаджээ.
12. Исланд
Хойд Атлантикийн энэхүү үндэстэн хувь хүний эрх чөлөө, аюулгүй байдал, хувиараа бизнес эрхлэлтийг дэмжих чадвараараа ийнхүү 12-р байранд оржээ.
11. АНУ
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгддэг Америк улс хөгжлийн түвшингээрээ дээгүүрт бичигддэг ч аюулгүй байдлын тал дээр нилээд доогуур үнэлэгддэг бололтой. Үүнээсээ болоод топ 10-т хараахан бичигдэж чадаагүй байна.
10. Ирланд
Аюулгүй байдлын индексээрээ бусад улсыг хол хаяж ийнхүү 10-т бичигджээ.
9. Финлянд
Финляндын засгийн газар хамгийн зөв бодлогуудыг улс орондоо хэзээд хэрэгжүүлж чаддаг.Гэвч тэдний эдийн засгийн байдал нилээд хойш нь татсан бололтой.
8. Голланд
Хувь хүний эрх чөлөө, боловсролын түвшин, эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдэж байна.
7. Австрали
Энэ жил Австралийг боловсролын түвшнээрээ дэлхийд номер нэг хэмээн Легатум институтээс үнэлсэн байна.
6. Канад
Канад бол эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч улс юм.
5. Швед
Шведийг хувиараа бизнес эрхлэхэд хамгийн таатай орчин гэж үздэг. Санхүүгийн байдлаараа болон хөдөлмөр эрхлэлтийг хамгийн сайн дэмждэг улс юм.
4. Шинэ Зеланд
Нийгмийн капиталаараа дэлхийд тэргүүлэгч улс юм. Мөн аялал жуулчлал, санхүү эдийн засгийн үзүүлэлтээрээ шилдэг улс орнуудын тоонд ордог.
3. Дани
Тус улс засаглал, боловсролын түвшин, нийгмийн капиталаараа дээгүүр ордог ч эрүүл мэндийн үзүүлэлтээрээ ер нь ахидаггүй.
2. Швецарь
1. Норвеги
Норвеги улс сүүлийн 7 жилийн турш тэргүүн байранд орсоор ирсэн. Энэ жил ч мөн амжилтаа бататгажээ.