Америк бүсгүйн шуугиан тарьсан явдал

АНУ-ын Массачусетс мужийн иргэн 47 настай Жүди Браун (Judy Brown)-д дэлхий нийтэд жинхэнэ шуугиан тарихаар явдал тохиолджээ. Саяхнаас түүний хэвлий хавиар хөндүүрлэн өвдөж, зовиуртай болж эхэлсэн байна. Үүнийгээ тэр гэдэсний түгжрэл, эсвэл цөсний чулуу байх гэж бодсон гэнэ.
Америк бүсгүйн шуугиан тарьсан явдал


Гэтэл Беверлигийн төв эмнэлэгт (Beverly Hospital) очиж үзүүлтэл эмч түүнийг жирэмсэн байна хэмээн хэлсэн гэнэ. Яг ингэж хэлснээс 1 цагийн дараа тэр 3кг 500гр эрүүл энх бяцхан охин төрүүлсэн байна.



Зарим хүнд хүүхэдтэй болох бэлтгэлээ базаахад 7,8 сар ч хангалтгүй байдаг. Харин тэд хүүхэдтэй болсноо мэдсэн төдийгүй, ганцхан цагийн дараа хүүхэд нь төрөхөд хүүхдийн эд хэрэглэл авч амжаагүй учир хүнээс өлгий, эд зүйл зээлсэн хэмээн эх сурвалжууд мэдээллэсэн байна.



Тэр нөхөртэйгээ ханилаад 22 жил болж байгаа ч ерөөсөө жирэмслээгүй аж. Сүүлдээ биемахбод нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Харин энэ гэнэтийн явдал тэдэнд маш их баяр хөөр авчирсан нь дамжиггүй.



Тэд охиндоо Carolyn Rose хэмээх нэр өгчээ.



Энэ талаар Кливлендийн анагаах ухааны салбарын мэргэжилтэн доктор Кимберли Гекси (Kimberly Gecsi) “Зарим эмэгтэйчүүд жирэмсэн болсноо мэдэхгүй, ураг нь мэдэгдэхгүй тохиолдол байдаг. Гэхдээ энэ бол анагаах ухааны салбарт бүртгэгдэх ховор явдал яалтчгүй мөн” гээд “40-с дээш насны эмэгтэйчүүдэд цэвэршилтийн үе явагдахад ойрхон байдаг болон эмчийн зөвлөснөөр жирэмслэлтээс хамгаалах ерөндөгтэй байх нь олон учир жирэмслэх боломж тун бага гэж боддог” гэжээ.


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()