Удирдах ажилтны өрөө

2015-11-06, 17:23
4,968
Ажлын өрөө нь тухайн даргын өөрийгөө хүндэлэх байдал, ажлын амжилт, нэр төрийг илэрхийлдэг, нэг ёсны тухайн байгууллага болон удирдах ажилтны нэрийн хуудас юм. Өнгөрсөн зуунд  дарга нарын өрөө  бараан өнгөтэй, арьсан оруулгaтай,  нүсэр тавилгаар гангардаг байсан ба үүгээрээ тухайн дарга өөрийн сүр хүчийг илэрхийлдэг байжээ.
Удирдах ажилтны өрөө


Харин 21-р зуун гарснаар интерьер дизайн, тавилгын шийдэл дээр онцгой өөрчлөлт гарч, дэвшилтэт технологи ч бий болсноор тавилга болон өрөөний дотоод зохион байгуулалтын сонголт өөрчлөгдөж байна.



Шинэ материал, технологийн дэвшлийг өрөөний дотоод засалд өргөнөөр ашиглаж эхэлж байна. Одоо цагт удирдах ажилтан өрөөгөө тохижуулахдаа илүү модерн, өнгөлөг хөнгөн загварын тавилга сонгодог болжээ.  Төрөл бүрийн гоёл чимэг гэхээсээ илүүтэй энгийн бөгөөд чамин хийцийн хандлага интерьер дизайнд хүчтэй орж ирж байна.



Үүний нэг болох минимал стайл нь бусад төрлийн загваруудаас энгийн чамин хийц, мод, шил,  хром төмрийг гайхалтай хослуулж  хийснээрээ ялгардаг бөгөөд шинэ цагийн амжилтай ажиллаж байгаа лидерүүдийн сонголт болж байна.



Энэхүү загварын чиг хандлага нь энгийн зүйлүүдийг нэгтгэн нэг цогц болгон донжийг нь олж хийснээрээ илүү чамин тансаг үнэтэй харагдуулж чаддаг байна. Энэ нь тухайн удирдах ажилтан, байгууллагыг цаг үе, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа хөгжиж байгаа болохыг илэрхийлдэг байна.



Хэрэв та орчин цагийн тавилгын хандлагыг өөрийн ажлын өрөөнд бий болгож, ажлын орчныхоо өнгө төрхийг өөрчлөхийг хүсвэл бид танд Италийн алдартай Doimo брэндийн тавилгыг санал болгож байна. Манай Вертул компани тус брэндийн тавилгуудыг албан ёсны эрхтэйгээр шууд Италиас хэрэглэгч та бүхэнд хүргэж байна.





Шинэ жилийн баярыг тохиолдуулан бид бүх албан тасалгааны тавилгандаа 50% хямдрал зарласан байгаа тул хэрэглэгч та яараарай.


Манай тавилгын шоурумд зочлохыг хүсвэл бидний хаяг:
Сүхбаатар дүүрэг, Их сургуулийн гудамж, PC mall дэлгүүрийн 3-р давхар./Хүнсний 4-р дэлгүүрийн ард/
Лавлах утас :  7711-3535, 9400-0280

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.