Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Английн иргэн 47 настай Michelle Philpotts 2 удаа автомашины хүнд осолд орсноосоо болоод богино хугацааны ой санамжаа алдсан байна. Өглөө босоод яг өчигдрийнхөө үйлдлүүдийг хийж байгаа мэт санагдан бүх зүйл давтагдах мэдрэмж төрдөг байжээ. Маргааш нь харин яг л өнөөдрийх шиг...гэх мэт толины тусгал шиг л үргэлжилдэг аж. Харамсалтай нь өмнөх амьдралаасаа ч мөн юу ч санахгүй болсон байна. Ой санамжаа алдсан болон нэг өдөртөө гацсан тухай “Groundhog day” болон “First 50 dates” зэрэг алдартай кинонууд бий.
2. Хамарны доор болон уруулын дээр байх хонхорхойг бид “Хүн хонхорхой” гэж нэрлэдэг билээ. Тэгвэл бүх хөхтөн амьтдад ийм хонхорхой байдаг байна. Энэ амьтдын хамар нь нойтон байдаг бөгөөд тэдний хувьд энэхүү “хүн хонхорхой” нь илүү сайн үнэрлэх мэдрэмжийг өгдөг байна.
3. Венецийн театрын жүжигчин Daniel Hevels нэгэн жүжигтээ амиа хорлодог хэсэгт тоглодог байна. Гэтэл нэг удаа түүний хутга нь цоо шинэ, хурц иртэй байж таарч. Ингээд тэр өөрийнхөө хоолойг жинхнээсээ зүсч, маш их хэмжээний цус алдсан байна. Харин азаар тэр амьд гарсан юм.
4. Бид нэг цэгээс нөгөө рүү хараагаа хурдан шилжүүлэх үед тархи, нүд хоёрын хоорондын холбоос түр салдаг. Тиймээс эхний зүйлд төвлөрсөн 1 секунд, хоёр дахь зүйлд төвлөрсөн 1 секундээс илүү урт санагддаг байна.
5. Та урьд нь тарвас шарж үзсэн үү? Хэрвээ шинэхэн шүүслэг тарвасыг грилл дээр шарвал хайлаад урсчихгүй, харин“тарвасны стейк” бэлэн болно.
6. Кинон дээр далайн дээрэмчдийг зөвхөн алт эрдэнэс дээрэмддэг байсан гэж гаргадаг. Гэвч үнэндээ тэд маш их хэмжээний амьтны арьсаар хийсэн хувцас хэрэглэл, халуун ногоо, элсэн чихэр, будагч бодис, какао, тамхи, хөвөн даавуу зэргийг олзлон дээрэмддэг байжээ.
7. Та бидний үзэх дуртай “Friends” олон ангит инээдмийн киноны Жое-ийн дүрд тоглосон Matt Le Blanc уг киноны эхний ангид тоглохдоо халаасандаа ердөө 11 доллартай байсан аж. Анхны цалингаа авсны дараа л аяга халуун хоол авч идэх мөнгөтэй болсон гэдэг.
8. Арван минутын турш бохь зажилахад амны хөндийн дэх бактерийн ихэнхийг устгадаг байна.
9. Зөгий нэг килограмм бал цуглуулахад 4 сая цэцгээр дамжих хэрэгтэй болдог.
10. Улаан лоолийн 10,000 гаруй төрөл байдаг гэвэл та итгэх үү? Түүнчлэн хамгийн их генийн өөрчлөлтөд орсон ногоо юм байна.
11. Хэрвээ бидэнд үнэрлэх мэдрэмж байдаггүй байсан бол сонгино, төмс, алимны амт яг адилхан байх байсан гэвэл та итгэх үү?