Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?

2015-11-04, 00:35
17,103
Одуудын бодит байдал дээрх төрх нь зурган дээрхээ гүйцдэггүй нь нууц биш. Харин тэдний зурган дээр сайхан харагддаг арга ердөө л гэрэл сүүдрийг мэдэрч зөв байрлалд зогсдог явдал юм. Зургийг хэзээ ч авахуулж болно, харин зурганд үлдэх таны төрх мөнх билээ. Биеийнхээ өө дутагдлыг нууж, илүү хөөрхөн харагдахыг хүсэж байвал гэрэл зурагчин Jodi Ball-ийн дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.
Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?


1. “S” хэлбэрийн зогсолт
Тэгшхэн зогсоход хөлийн майга илүү тодорч, том биетэй харагддаг. Түүний оронд бага зэрэг далийж зогсоорой.



2. Далий суулт
Бас л тэгшхэн биш, далий шугамын дагуу суувал чөлөөтэй, дур булаам харагдахаас гадна байгаагаасаа илүү туранхай харагдах давуу талтай.



3. Заримдаа бид зураг авахуулах үедээ өөрийн эрхгүй нүүрэндээ хүрчихдэг. Тэгвэл алгаа нүүрэндээ бүхэлд наах биш, хуруугаа салгаж, мөн нөгөө гараараа тохойгоо тулаарай.



4. Мөрөө бага зэрэг унжуулж өгөх нь хүзүүг урт харагдуулдаг. Мөн гараа хумихаас зайлсхий.



5. Өвдөгөө нугалах
Зогсор байрлалаар зураг авахуулж байгаа бол “S” хэлбэрээр зогсохоо мартаж болохгүй. Мөн өвдөгөө бага зэрэг нугалвал илүү дээр харагдах болно.



6. Камерны өөдөөс яг чигээрээ харж зураг авахуулах нь илүү гялаан нүүртэй, тарган харагдах үндсэн нөхцлийг бүрдүүлнэ. Харин үүний оронд толгойгоо үл ялиг унжуулж, нүүрээ аль нэг талруу  илүү чиглүүлвэл зохимжтой.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()