Антарктидийг үүслийнх нь хувьд зүүн, баруун гэж ангилдаг бөгөөд 150-160 сая жилийн өмнө баруун тал нь Латин Америкийн хэсгээс тасарч, харин зүүн тал нь Австрали, Энэтхэгийн хойгоос тасарч үүссэн гэх судалгаа бий.
Антарктидын гадаргуугийн 98% нь мөсөөр бүрхэгдсэн байдаг бөгөөд хамгийн хүйтэндээ -92°С хүрсэн байна.
Антарктид 2 улиралтай. 11, 12-р сард зун болдог . Энэ үеэрээ нар
шингэдэггүй бөгөөд харин үлдсэн хугацаанд өвлийн улирал болох бөгөөд
ихэнхидээ харанхуй байдаг байна.
Жилд дунджаар 340 хоног цасан шуургатай байдаг ажээ.
Цагаан баавгай болон оцон шувууг нөхөрсөг хөршүүд гэх ташаа ойлголтыг Зул сарын ил захидал болон хүйтэн ундааны сурталчилгаанууд нийтэд төрүүлжээ. Антарктидийн оцон шувууд хойд мөсөн далайн цагаан баавгайтай ойр амьдардаг байсан бол аль хэдийнээ аварга махчны идэш болох байсан. Харин газрын амьтдаас айх аюулгүй болохоор л оцон шувуу газарт ч, усанд ч амьдрах чадвартай болсон юм.
Энд байгаа ургамлын зүйлс нь дан хаг болон хөвдийн төрөл зүйл бөгөөд навчит ургамал, цэцэг огт ургадаггүй.
Дэлхийн цэнгэг усны нийт 90% нь Антарктид тивийн мөсөнд байдаг.
Мөн саяхан алмазны агууламж маш өндөртэй чулуу энэ тивд байгааг эрдэмтэн судлаачид олж тогтоосон байна. Энэ нь цас мөсөөр хучигдсан уг тивээс хамгийн анхны ашигт малтмал илэрсэн тохиолдол болж байгаа юм.