Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Виллиам Хенри Гейтс 1955 оны 10-р сарын 28-ны өдөр АНУ-ын Сеаттл хотноо хуульч, багш мэргэжилтэй эцэг эхийн гэрт төржээ. Тэр багадаа гайхалтай сэргэлэн, ухаалаг хүүхэд байсныг “Дэлхийн нэвтэрхий толь”-ийн бүх ботийг уншиж дуусгасан гэдгээс харж болно.
2. Эцэг эх нь түүний “Lakeside” дунд сургуульд оруулсан нь ирээдүйн Майкрософт компанийн хамтран үүсгэн байгуулагч Паул Аллентай дотно танилцах эхлэлийг тавьжээ. Тэрээр дунд сургуульд байхдаа “Айл болгоны компьютерт суулгах боломжтой программ зохиож, түүгээр дамжуулан хол байгаа хүмүүс ч хоорондоо холбогдох цаг удахгүй ирнэ” хэмээн илтгэл тавьж байсан ч тухайн үед түүний ярианд итгэх хүн байсангүй.
3. “Lakeside” дунд сургуулийг 1973 онд төгсөөд Харвардад орохоор шаргуу хичээллэж эхлэв. Удалгүй хуулийн ангид элсэн суралцаж, түүнийгээ дээд математик, компьютерийн ангиар сольсон байна.
4. Харвардад орсоноор өнөө цагийн амжилттай бизнесмэн, ирээдүйн MS-ийн ахлах инженер Steve Ballmer-тай танилцаж, дотно нөхөрлөж эхэлсэн юм. Тэд одоо ч маш сайн найзууд.
5. Хоёр жилийн дараа тэр Майкрософт компани байгуулахаар сургуулиа хаясан юм. Гейт хэдийгээр бакалаврын зэргээ эзэмшээгүй ч 2007 онд Харвардын их сургуулийн удирдлагын зүгээс түүнд “Хүндэт Доктор” цол өгсөн байна. “Би ч залууст маш муу нөлөөтэй хүн дээ. Тэгээд л өнөөдөр энд ирлээ” хэмээн Харвардын төгсөлтийн баяр дээр үг хэлэх үеэрээ хошигносон юм.
6. Зураг дээр 1977 онд Нью Мексик мужид байгуулагдсан Майкрософт компанийн анхны ажилчид байна.
7. Хоёр жилийн дараа Паул Аллен Билл Гейтс 2 Сеаттл муждаа эргэн ирж, ажлаа улам өргөтгөн, шаргуу хөдөлмөрлөсөөр байв.
8. Тэд Майкрософт компаниа 1985 онд албан ёсоор олон нийтэд танилцуулж, жилийн дараа гэхэд хэрэглэгчдэд хүргэж эхэлсэн байна. Тэдний бизнес ч амжилттай явж, 1987 он гэхэд Гейтс аль хэдийн тэрбумтан болсон байлаа.
9. Нийт 12.9 тэрбум долларын хөрөнгөөрөө тэр 1995 онд дэлхийн хамгийн баян хүн хэмээн өргөмжлөгдсөн юм. Түүн шиг баян хүн бизнесийн салбарт урьд өмнө нь хэзээ ч байгаагүй юм.
10. 1998 онд түүний компани хэрэглэгчдэд бусад үйлдлийн систем хэрэглэх боломж үл олгож, монополь компани болсноороо маш их шүүмжлэлд өртөж, Билл Гейтсийн нэр хүндэд шар хэвлэлүүд халдаж эхлэв.
11. Тухайн үед Майкрософтын ажилтан байсан Мелиндаг Гейтс 1987 онд анх нэгэн хүлээн авалт дээр олж харсан гэдэг. Тэд 1994 онд хуримаа хийж, тэд “Bill&Melinda Gates” хандивын сангаа нээснээр, Мелинда ажлаа өгч, буяны ажилд түлхүү оролцох болсон юм.
12. Гейтс эхнэр 3 хүүхдийн хамт Вашингтоны Медина-д байх энэхүү харшдаа амьдардаг. Түүний энэ эдлэн нь бүх талаараа шилдэг програмчлалын шийдэлтэй, 23 автомашины багтаамжтай гаражтай, 21 сая долларын үнэ бүхий тансаг харш юм.
13. Гэрт нь нийтийн номын сангаас ч их багтаамжтай тансаг номын сан байдаг бөгөөд хамгийн үнэтэй ном нь Леонардо Да Винчигийн “Codex Leicester” номын 15-р зууны үеийн эх хувилбар юм. Үүнийг 1994 оны ховор эдлэлийн дуудлага худалдаагаас 30.8 сая доллараар худалдан авсан байна.
14. Тэрээр зөвхөн ном ч биш, урлагийн сод бүтээлүүдэд гар үл татах нэгэн ажээ. Тухайлбал зураач Уинслоу Хомер (Winslow Homer)-ийн “Эргийн шуурганд төөрсөн нь” хэмээх бүтээлийг 36 сая доллараар худалдан авч байжээ.
15. Гейтсийн охин Женнефер морин уралдаанд орох болсонтой холбогдуулан тэд 2013 онд Флорида мужийн Веллингтонд байх 20 зүчээ, саравч болон өндөрлөг тавцантай тансаг харшийг 8.7 сая доллараар худалдан авсан юм.
16. Тэрээр 2014 онд 228 акр (922,680 метр.кв) талбайтай Калифорни мужийн Ранчо Санта Фе-д байрлах морины зүчээг 12 сая доллараар худалдан авчээ.
17. Билл Гейтс хүүтэйгээ хамт танин мэдэхүйн аялал хийх дуртай аж. Тэд өмнө нь олон уурхай, цахилгаан станц, пуужингийн газар доорхи суурин чингэлэг, Женев дэх дэлхийн хамгийн том эгэл бөөмсийн хурдасгуурт хүртэл очиж байжээ.
18. Тэр амралт чөлөөт цагаараа Грийнландын цанын баазад очих дуртай. Тэнд ямар ч лифт байхгүй, бас маш цөөхөн үйлчлүүлэгчтэй байдаг.
19. Гейтс дэлхийн хурд хүчний сор болсон гайхамшигт төмөр хүлгүүдийг эртнээс л сонирхож, эзэмшиж ирсэн байдаг. Түүний цуглуулгад “Porsche 930 Turbo”, “Mercedes”, “Jaguar XJ6”, “Carrera Cabriolet 964”, “Ferrari 348” зэрэг хүлгүүд багтана.
20. Тэрээр 1977 онд замын хөдөлгөөний дүрэм бүдүүлгээр зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан ч Паул Аллен түүнийг батлан даалтанд авч, гаргаж байсан байна.
21. Теннис тоглох нь түүний хамгийн дуртай хобби юм.
22. Алдартай бизнесмен Варрен Баффет (Warren Buffett) түүний дотны найзуудын нэг бөгөөд 1990-д оны үеэр Гейтсийн эхнэртээ өгөх сүйн бөгжийг тэр сонголцож байсан гэдэг. Тэд хамтдаа маш олон аялалд гарч, спортын тэмцээнүүдийг алгасалгүй үздэг гэнэ. Зураг дээр тэд реппер Людакрис (Ludacris)-ийн хамт сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байна.
23. Билл Гейтс 2000 онд Майкрософт корпорацийн ерөнхий захирлын албан тушаалаасаа бууж, техникийн зөвлөгч болж, эхнэрийн хамт буяны ажил хийхээр дэлхийг тойрох аялалдаа гарсан юм.
24. Тэд буурай хөгжилтэй орнуудын иргэдийн амьдралыг дээшлүүлэх, өвчлөлийг багасгах зорилгоор, мөн Америкийн иргэдийн боловсролын төлөө сая сая доллар хандивладаг ажээ.
25. Тэрээр 1997 онд 21 сая долларын үнэтэй хувийн онгоц худалдаж авсан юм. Гэхдээ зугаацаж цэнгэх биш, хандивын ажилд явахдаа л хэрэглэдэг аж. Энэ тухайгаа тэрээр нэгэн ярилцлагандаа “Хувьдаа онгоцтой байна гэдэг заримдаа амар ч, угтаа бол буруу зүйл л дээ” гэж хэлсэн удаатай.
26. Билл Мелиндагийн хандивын сан болон Варрен Баффет нарын хамтран эхлүүлсэн хандивын ажил нь өөрсдийн нийт хөрөнгийн тал хувийг буяны үйлсэд зориулах ажээ. Тэднийг даган Паул Аллен, Ларри Эллисон, Стив Кэйс, Марк Цукерберг нар ч энэ аянд нэгджээ.
27. Билл Гейтс өсч хөгжиж буй шинэ залуу, хүчтэй компаниудад ихээр хөрөнгө оруулдаг бөгөөд, залуу үеийг БЗХӨ, ДОХ-ын вирусээс хамгаалах уриалга гаргаж, энэ талаах хэд хэдэн төсөл боловсруулж хэрэгжүүлсэн юм.