Оддын сайхан бие галбираа хадгалдаг нууцаас...

Ихэнх одууд л өөрсдийн хөөрхөн царай , гоолиг бие галбираа фитнесс болон гоо сайхны пластик хагалгааны ачаар олж авсан хэмээдэг. Харин өнөөдөр та бүхэндээ ямар ч хуурамч зүйлгүй, төрөлхийн гоо үзэсгэлэнтэй, халуухан биетэй одуудыг танилцуулах гэж байна. Ингээд энэ жагсаалтад хэн хэн багтсаныг хамтдаа харцгаая.
Оддын сайхан бие галбираа хадгалдаг нууцаас...
 

7. Оливиа Уайлд (Olivia Wilde)
Залуу жүжигчин Оливиагийн энэ сайхан биеийн нууц түүний удамд байдаг гэнэ. Түүнчлэн төрснийхөө дараар өөрийн цахим хуудсандаа “Фитнесст явж цагаа үрэхийн оронд би өөрт сонирхолтой зүйлээ хийдэг. Жишээ нь өгзгөө сэгсрэх ч юм уу....” гэж бичжээ.



6. Тэйлор Свифт (Taylor Swift)
Залуухан дуучин бүсгүйн завгүй, идэвхитэй амьдрал мөн түүний өөдрөг үзэл ч ийм сайхан байхад нь нөлөөлдөг нь тодорхой.



5. Гвен Стефани (Gwen Stefani)
Дуучин Гвен Стефани хүүхэд төрүүлэхээсээ өмнө л фитнессээр хичээллэж байсан ч, сүүлийн жилүүдэд зааланд ерөөсөө очоогүй гэнэ. Тэр ихэнх цагийг хүүхдүүдтэйгээ өнгөрүүлж, мөн бясалгал хийдэг гэнэ.



4. Кристан Стюарт (Kristen Stewart)
“Бүрэнхий” киноны од түүний биеийг та өмнө нь анзаарч л байсан биздээ? Тэр ч үнэхээр харц салгамгүй сайхан биетэй, тэгшхэн сайхан хөлтэй бүсгүй. Тэрээр биеийн тамирын хүнд дасгал хөдөлгөөн ерөөсөө хийдэггүй гэдгээ хэлжээ.



3. Синна Миллер (Sienna Miller)
Холливуудын бас нэгэн “үзэсгэлэнт гэрэлтэх од” Синна Миллер бүр багаасаа л гуалиг биетэй байжээ. Тэр ч мөн усанд сэлэлтийг илүүд үздэг бололтой.



2. Эмма Стоун (Emma Stone)
Жүжигчин Эмма Стоун фитнесст явахаас илүү усанд сэлэлтээр тогтмол хичээллэхийг илүүд үздэг байна.



1. Меган Фокс (Megan Fox)
Өдгөө 29 настай жүжигчин бүсгүй Холливуудад өөрийн гуалиг бие галбир, хөөрхөн царай, жүжиглэх ур чадвараараа хүч түрэн орж ирсэн билээ. Түүний галбираа хадгалах хамгийн гол арга нь эрүүл хооллолт гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()