Та юу зүүдэлсэн бэ?

Гэрэл зурагчин Маурен Рок (Maureen Rock) өнгөрсөн нэг жил 3 сарын турш дэлхийн 18 улсаар аялаж нэгэн сонирхолтой төсөл эхлүүлсэн байна. Энэ юу вэ гэхээр дэлхийн олон улс орнуудын хүмүүсийн зүүдний талаарх яриа юм. Тэдний зургийг авч, зүүднийх нь талаар асуухад ихэнх нь хар дарсан зүүдээ ярьсан байна.

Та юу зүүдэлсэн бэ?


“Өөр улс орны танихгүй хүмүүстэй ярилцаж, тэдний түүхийг хуваалцаж, хамгийн мартагдашгүй зүүднийх нь талаах асуухад ихэнх нь хар дарсан зүүдээ ярьдаг. Миний бодлоор хүмүүсийн хамгийн түгээмэл хар дарсан зүүд бол үхлийн цөлд төөрөх, нүүр нь үл мэдэгдэх алуурчинд хөөгдөх, унасан шүд, хүний мах иддэг алуурчин, мөн мэдээж үхэж байна гэж зүүдэлсэн байдаг” гэж Маурен хэлжээ.
 
1. “Би ягаан өнгөтэй далайн мангас хөлөглөөд явж байна гэж зүүдэлсэн” АНУ Чикаго хотын иргэн


 
2. “Нас ахих тусам л миний нойр улам бүр хүрэхээ байсан. Хааяа нэг унтахаараа үхэж байна л гэж зүүдэлдэг” Энэтхэгийн иргэн 103 настай эмэгтэй


 
3. “Нэг талбайд маш их хүн яагаад ч юм цугларчихсан байсан. Гэтэл гэнэт засгийн газраас агаарт хорт хий цацчихсан. Энд тэндгүй л хордож үхсэн хүмүүсийн цогцос харагдаж байлаа” Япон улс Токио хотын иргэн


 
4. “Мансууруулах бодис хэрэглэдэг хүнд миний энэ зүүд их л танил санагдах байх даа. Би дэлхийгээс гаран сансарт жингүйдэн хөвж явлаа. Тэртээ хол цэнхэр дэлхий харагдаж, харин миний эргэн тойронд од эрхэс хаа сайгүй яралзан гялалзаж байсан. Гэнэт тэр доор дэлхий дэлбэрч, би дотор эрхтнүүдээ гаргаж хаяхгүй бол дэлбэрэлтэнд яг өртөхөөр байсан. Ингээд уушиг, зүрхээ сугалан агаарт тавиад явуулчихав. Тэгээд гэнэт сэрээд хартал би яг байдгаараа л орон дээрээ хэвтэж байгаагаа мэдээд тайвширсан даа.” Мексик улын иргэн


 
5. “Нэгэн гэр бүл машинтайгаа аялаж явтал гэнэт нэг зүйлийг маш хүчтэй мөргөчихсөн. Би тэдэнтэй хамт яваагүй хэрнээ хаанаас ч юм бэ хараад л байх юм. Аав ээж нь нас бараад харин охин нь бэртэж, би зүгээр эсэхийг нь шалгахаар хартал охин нүүргүй болчихсон байна гэж зүүдэлж байсан юм байна.” Украйн улсын иргэн


 
6. “Би өөрөө эмнэлэгт сайн дурын сувилагч хийдэг хүн л дээ. Гэтэл нэг шөнө үхэл ирж байгааг мэддэг болчихлоо гэж зүүдэлсэн. Толинд харахад нүд минь юуг ч өгүүлээгүй, нэг л хоосон болчихсон байсан. Их сонин зүүд байсан шүү” АНУ, Шинэ Орлеонс мужийн иргэн


 
7. “Манай нөхөр газын баллон зөөж явж байтал тэр нь гэнэт дэлбэрчихэв. Би хар хурдаараа гүйж очоод, нөхрийнхөө гар хөл, эд эрхтнүүдийг уйлаад түүж байна гэж зүүдэлж байсан” Энэтхэгийн иргэн


 
8. “Би дунд сургуульд байхдаа найзуудтайгаа гадаа тоглож байтал гэнэт нэг мотоцикл унасан, хутга барьсан залуу гарч ирээд бүх найзуудыг минь нүд ирмэхийн зуур алчихлаа гэж зүүдэлсэн.” Японы иргэн


 
9. “Афганистанд байхад миний нэг найзыг бас нэг найз маань санаандгүйгээр буудаад хороочихсон юм. Энэ үнэхээр санаандгүй явдал байсан. Хэдэн сарын дараа Америкд эргэж ирээд нэг шөнө ингэж зүүдэлсэн юм. Хаалганы хонх дуугарч би тайлахаар очтол амь үрэгдсэн найз минь жижигхэн чемодан барьчихсан зогсож байлаа. Бид амралтын өдрүүдийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөж, түүнийг санаандгүй буудсан найзтайгаа ч уулзав. Тэр “Чи бол үргэлж миний ах байх болно. Би чиний өмнө байнга буруутай амьдармааргүй байна” гэж хэлэхэд нас барсан найзын минь хүзүүнээс цус олгойдон гарч байлаа. Энэ үед би маш их харамсан уйлж байлаа. Зүүднээсээ сэрэхэд нохой минь миний нүүрийг долоож байсан юм” АНУ, Жиоржиа мужийн иргэн


 
10. “Би найзыгаа алж, түүний цогцсыг шарж идэж байна гэж зүүдэлж байсан” Энэтхэгийн иргэн


 
11. “Миний нөхөр хэдэн жилийн өмнө нас барсан юм. Би түүний үхэлд үргэлж өөрийгөө буруутгадаг байлаа. Шөнө болгон түүнийгээ би зүүдэндээ харж, ямар нэгэн сайхан зүйл хэлэхсэн гэж хичээвч хоолой минь гарч өгдөггүй байв. Тэр миний зүүдэнд ирэхдээ үргэлж дүрэмт хувцастай харагддаг. Ингээд нэг шөнө би өөрийгөө машинд дайруулж байна гэж зүүдэлсэн. Хамгийн сүүлд харсан царай түүний минь төрх байлаа. Тэгэхэд би ямар их баярласан гээч.” Японы иргэн


 
12. “Би Лос Анжелост таксинд сууж явах бөгөөд хэдэн залуус миний хажууд хамт сууж явна.Миний нэрийг асуухад би “Омар” гэж хариултал тэд буу гаргаж ирээд намайг буудчихсан. Энэ зүүд бараг байнга зүүдлэгддэг.” Мексикийн иргэн


 
13. “Ээж мань намайг дөнгөж төрүүлчихээд нас барсан юм. Би түүний царайг хэзээ ч харж байгаагүй. Хэд хэдэн шөнө тэр байшинд минь орж ирээд над руу нэг ойртсоноо эргээд яваад өгчихөж байна гэж зүүдэлсэн юм. Би түүний араас нэхэж очоод дуудсан боловч эргэж хараагүй. Тэгээд би үснээс нь татаад эргүүлтэл ямар ч царайгүй хүн байсан.” Энэтхэгийн Мумбай хотыг иргэн


 
14. “Би галт тэргээр аялаж явлаа. Нэг буудал дээр ирсэн нь “Аз жаргал” гэдэг өртөө байлаа. Харин үүн дээр зогссонгүй, дараачийн буудал дээр нь зогсоход оршуулгын газар дээр ирсэн байсан.” Японы иргэн


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()