Амин дэмтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ?

2015-11-01, 19:16
11,566
Та өглөө сэрээд нэгэн хэвийн л зүйлс идсээр бүр уйдаж байна уу? Эсвэл юу таарсанаа л идэж, заримдаа бүр ус ч уухгүй гардаг юм биш биз? Тэгвэл танд гарын доорх материалаар маш амттай хэрнээ хөнгөн, өег өглөөний бэлдэх талаар аргуудыг танд зориулан бэлдлээ. Амттай өглөөний цай зооглох талаар бодож сэрсэн хэн ч тэр өдрийг сайхнаар эхлүүлдэг юм. Та заавал туршаад үзээрэй.
Амин дэмтэй өглөөний цай хэрхэн бэлтгэх вэ?


1. Испани маягийн омлет
Орц:    
-Өндөг 6ш
-Том аяганы 1\3 татсан мах
-Бууцай
-Эрдэнэ шиш
-Бяслаг
-Давс

Хийх арга: Том саванд өндөг, махаа хийж холиод бууцайгаа жижиг хэрчиж, бяслагаа үрж, эрдэнэ шишээ хийн бүгдийг нь холино. Жижиг аяганд бүгдийг нь хийгээд 18-20 минут шарна.



2. Нэрстэй овъёос
Орц:
-2 аяга овъёос
-1 том халбага "baking powder"
-1 амны халбага синнамон
-Давс
-Өндөг 1ш
-2 аяга сүү
-Цөцгийн тос    
-1 аяга нэрс
-Гадил 1ш
-Ванил   

Хийх арга: Гадилаа нимгэн зүсч аяганд хийгээд, өөр аяганд овъёос, baking powder, синнамон, давс, элсэн чихэр зэргээ өөрийн хүссэнээр хийж хутгаад, ахин өөр нэг аяганд өндөг, ванил, цөцгийн тос зэргээ хийж сайтар хутгана. Бүгдийг нь нийлүүлсний дараа сүү, нэрсээ хийгээд шарах шүүгээнд 35-45 минут шаргал болтол нь болгоно.



3. Бяслагтай аарцтай бялуу
Орц:    
-800гр аарц
-200гр бяслаг
-500гр тараг
-Элсэн чихэр
-Өндөг 2ш
-Ямар ч хамаагүй хатаасан жимс

Хийх арга: Тарагаа сайтар хутгаад, аарцтайгаа миксерээр холино. Үүн дээрээ бүх орцоо хийгээд зөөлөн хутгасны дараа тортны хэвэнд 5см орчим зузаантай хийгээд 150-160 градуст 1 цаг болгоорой. Болсных нь дараа гүйцэд хөргөөх хэрэгтэй.



4. Жүржтэй овъёос
Орц:
-Овъёос, сүү, тараг, жүрж, зөгийн бал

Хийх арга: Бүгдийг нь нэг том аяганд хийгээд сайтар хутгана, эсвэл миксердэнэ. Хамгийн сүүлд мандарин хийнэ. Хөргөөж идвэл бүр амттай.



5. Самар, овъёосны цуглуулга
Орц:
-Хатаасан жимс, үзэм, самарны цуглуулга 5 аяга
-Овъёос
-Шоколад
-Жимсний өтгөрүүлсэн шүүс
-Зөгийн бал

Хийх арга: Маш бага зөгийн бал, өтгөрүүлсэн шүүснээсээ бага зэргийг хийгээд хатаасан жимс, самартайгаа холино. 40 минут шарах шүүгээнд хийхдээ, 10 минут тутамд гаргаж ирж хутгах хэрэгтэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()