Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэгвэл өнгөрсөн оны 9 сард засгийн газрын шийдвэрээр “Чингис Бонд”-ын санхүүжилттэйгээр Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан юм. Уг үйлдвэр нь “Тэсо” корпорацийн салбар Милко компаний үйлдвэр бөгөөд хуурай сүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Тоног төхөөрөмжийн хувьд Их Британи, Холбооны Бүгд Найрамдах Герман улс, БНХАУ гэх мэт өндөр хөгжилтэй улс орнуудын орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн бөгөөд хоногт 10 тонн хуурай сүү боловсруулж, чанар стандартыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Шинэ ажлын байр эдийн засгийн сэргэлт...
Улс орны хэмжээнд хямралын халуун сэдэв яригдаж буй энэ цаг үед ажилтнуудынхаа тоог багасгаж зардлаа хэмнэх хувилбарыг сонгож байгаа аж ахуй нэгжүүд олон бий. “Тэсо” корпорацийн хувьд эсрэгээрээ шинэ ажлын байрыг бий болгож эдийн засгаа сайжруулах тал дээр бодитой хөрөнгө оруулалт хийж байгаа нь уг хуурай сүүний үйлдвэр юм.
Өнөөдрийн байдлаар хуурай сүүний үйлдвэр гурван ээлжийн 70 хүн, мөн сүү татан авалтын цэгүүд дээр ажиллах 20 гаруй мэргэжилтнүүдийн тус тус шинэ ажлын байрыг бий болгож үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Өнөөдрийн байдлаар хуурай сүүний үйлдвэр гурван ээлжийн 70 хүн, мөн сүү татан авалтын цэгүүд дээр ажиллах 20 гаруй мэргэжилтнүүдийн тус тус шинэ ажлын байрыг бий болгож үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.
Монгол брэнд олон улсад нэвтэрлээ...
Манай улсын хувьд бондын санхүүжилтыг дотоодын валютыг нэмэгдүүлж, улмаар улс орны хэмжээнд эдийн засгийн өсөлтөнд нөлөөлөхүйц салбаруудад хөгжлийг түргэсгэх томоохон хөрөнгө оруулалт хийх зорилготойгоор “Чингис Бонд”-ыг санаачилсан. Харин өнөөдөр энэ нь хүнсний салбарт бодит үр дүнгээ өгч эхэлсэн тухай баярт мэдээг та бүхэндээ дуулгая...
Өнгөрсөн онд ОХУ-аас зохион явуулдаг “Прод Экспо” үзэсгэлэнд амжилттай оролцож дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдээс шалгарч “Лучший Продукт-2015” буюу олны талархалыг хүртсэн брэндээр тодорсон “Golden Milk” хуурай сүү энэ оны 10 сараас эхлэн олон улсын зах зээлд нэвтэрч экспортлогдож эхлээд байна. Бүгд найрамдах Казахкстан улсын хувьд анхны худалдан авагч болж байгаа бөгөөд цаашид ОХУ, Кыргызстан, БНХАУ зэрэг сонирхож буй орнууд олон байгааг дуулгахад таатай байна.
Энэ бол манай улсын хүнсний салбарын хөгжилд нэгэн том алхам болохоос гадна эдийн засгаа сэргээх улмаар дэлхийн зах зээлд эх орноо төлөөлөх брэнд бүтээгдэхүүн болж буйгаараа онцлогтой үйл явдал болж байна. Энэ дашрамд санхүүжилтын бүхий л түвшинд сэтгэл нэгтэй хамтран ажилласан Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Хаан Банк, Хас Банк, Голомт Банкууддаа төдийгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч та бүхэндээ нийт хамт олныхоо нэрийн өмнөөс талархаж буйгаа дэвшүүлэе!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.