Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хятад улсаас хосууд ганц л хүүхэд төрүүлэх хуулиа болиулсан талаар өчигдөр дэлхий нийтэд зарлаж, тус улсын иргэд хоёр хүртэлх хүүхэд төрүүлж болно гэжээ. Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь Хятадын хүн амын 30 хувь нь 50-аас дээш насныхан бөгөөд ажиллах залуу боловсон хүчин хомсдож байгаа гэнэ.
Түүнчлэн “Синхуа” агентлагаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн Хөгжлийн судалгааны сангийн дээрх саналд энэ оноос эхлэн Хятадын зарим мужуудаар хоёр хүүхэд бодлогыг мөрдөж, 2015 он гэхэд Хятад даяар уг бодлогыг баримтлан 2020 он гэхэд хүүхдийн тоонд ямар нэгэн хязгаарлалт тогтоох явдлыг эцэс болгох хэрэгтэй хэмээн дурьджээ.
Та энэ шийдвэрийг зөв гэж бодож байна уу?