Одоог хүртэл баригдаагүй цуврал алуурчид

Өнөөдөр бид та бүхэндээ “Halloween” буюу сүнсний баярт зориулан айдас аймшгийн нийтлэл бэлдлээ. Цуврал алуурчид нь бусад төрлийн гэмт хэрэгтнүүдээс илүү аюултай гэгдэх бөгөөд тэд хэрхэн баригдахгүй байх аргаа нарийн тооцоолсон байх ажээ. Тиймээс бид одоог хүртэл баригдаагүй цуврал алуурчдыг хүргэж байна.
Одоог хүртэл баригдаагүй цуврал алуурчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. ZODIAC KILLER
Байршил: АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хот.
Хохирогчид: 5 хүний амь хороосон нь батлагдаж, 20-28 хүн алсан хэргээр сэжиглэгдэж байгаа. Харин 2 хүн түүний халдлагаас амьд гарч чадсан.



1969 оны 8 дугаар сарын 7-ны өдөр өөрийгөө “ZODIAC” хэмээн нэрлэсэн алуурчны захиа сонинд иржээ. Дүрс тэмдэг бүхий нууцласан 4 захидал ирснээс нэгийг нь л тайлж уншиж чадсан байна. 


Уг захианд:
“ Би хүн алах дуртай. Учир нь энэ надад маш зугаатай, таашаалтай байдаг. Хүн бол ямар нэгэн зүйлийг алж байж л өөрсдийн хэрэгцээгээ хангадаг цорын ганц амьд амьтан. Харин намайг үхсний дараа миний алсан хүмүүс диваажинд миний боол болж надад үйлчлэх болно. Тиймээс би өөртөө үйлчлэх боолуудаа цуглуулж байна. Үүнд минь оролцох хэрэггүй”



Түүний халдлагаас амь үлдэж чадсан хоёр хүн хэлэхдээ: “Тэр хар малгайтай цамц, багтай байсан. Мөн сонин бөөрөнхий болон загалмайн тэмдэгт хувцсан дээрээ зурсан байсан” гэжээ. Алуурчин хэн болох нь олдоогүй бөгөөд тухайн газрынх нь цагдаагийн хэлтэст хэрэг хаагдаагүй хэвээр байгаа гэнэ. Сүүлд 2014 онд уг алуурчний хүү гэх хүн гарч ирсэн ч, баттай тайлбар албаныхан өгөөгүй байна. Мөн энэ хэргээс сэдэвлэсэн “The Zodiac Killer” хэмээх кино хүртэл бий.



2. Хурдны замын алуурчин
Байршил: Канад
Хохирогчид: 18 хүн хороосон нь батлагдаж, 40-өөд хүн алсан байж магадгүй хэмээн сэжиглэгдэж байгаа.
Канадын British Columbia дахь хурдны замын алуурчин гэгдэх нэр нь үл мэдэгдэх хүн 1969 онд гарч ирж, хамгийн сүүлд 2006 онд түүний сураг гарчээ. Харин үүнээс хойш одоог хүртэл сураггүй хэвээр байна. Түүний хохирогчид амь үрэгдсэн байдалтай олдож эсвэл ор мөргүй алга болсоор байх ажээ. Албан бус мэдээллээр бараг 40-өөд эмэгтэй түүний хохирогч болсон байж мэднэ гэсэн байна.



3. Зарц эмэгтэй “ANNIHILATOR”
Байршил: Техас
Хохирогчид: 8 хүний амь хороосон нь батлагдаж, 8 хүн халдлагаас нь зугатаж чадсан.
1884 оноос 1885 оны хооронд энэ аймшигт хэрэг болжээ. Техас мужид 7 эмэгтэй, нэг эрэгтэй орон дотроо үхсэн байдалтай олдсон байна. Тэдний цогцсыг хачин этгээд байрлалд оруулсан байжээ. Сүүлд 400 хүн баригдсан нь бүгд аллага үйлдэгчтэй холбоотой байсан хэдий ч, гол толгойлогч нь олдоогүй юм байна.



4. “Цагаан толгойн үсэг” алуурчин
Байршил: Нью-Йорк
Хохирогчид: 3 хүн алсан
1970-аад оны эхээр Нью-Йорк хотод 10-аас 11 насны 3 охин алуулжээ. Тэд хүчирхийлүүлж мөн боомилуулсан байв. Тэдгээр охидын нэр болон овогний эхний үсгүүд ижилхэн байсан бөгөөд тус үсгээр эхлэсэн газраас цогцос нь олдсон байна. Зуугаад хүн сэжиглэгдсэн ч, гэмт хэрэгтэнг олж чадаагүй ажээ.



5. Улаан үст алуурчин
Байршил: АНУ
Хохирогчид: 8 хүн алсан
Америкийн нэгдсэн улсад 1983 оны үед гарч ирсэн зөвхөн улаан үстэй бүсгүйчүүдийг байгаа болгодог цуврал алуурчин байдаг байна. Тэрээр одоог хүртэл олдоогүй бөгөөд 8 хүн алсан хэргээр сэжиглэгдээд байгаа ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()