Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд

2015-10-28, 23:31
20,931
Хүн төрөлхтний нээж илрүүлсэн олон мянган өвчин дундаас бараг л 10 саяд нэг тохиолдох хачирхалтай, тодорхойгүй өвчнүүд ч байдаг байна. Эдгээрийн үүсэл болон тархалт нь шинжлэх ухаан ч тайлбарлаж чадаагүй гэж бодохоор үнэхээр аймшигтай ажээ.
Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд


1. Булчин хөших синдром
Ийм өвчтэй хүмүүсийн булчин гэнэт ямар ч хөдлөх боломжгүйгээр хөшчихдөг байна. Энэ өвчин удамшдаг эсхүл юунаас үүсдэг талаар эмч нар ямар ч тайлбар өгч чадахгүй байгаа гэнэ.



2. Усны харшил
Маш ховор өвчин бөгөөд арьсанд ус хүрэх үед өвдөлт мэдрэгдэж, хорсож загатнадаг байна. Одоогийн байдлаар дэлхий дээр ердөө 50 хүн л ийм өвчтэй ажээ. Зөвхөн ус ч биш, цас бороо орох үед, мөн өөрийнх нь хөлс гарах үед ч энэ харшил нь хөдөлдөг байна.



3. Арьс хөхрөх өвчин
Энэхүү өвчний нянгууд нь хүний арьсний пегментийг өөрчилдөг бөгөөд арьсыг хөх эсвэл нил ягаан өнгөтэй болгодог. Гэр бүлээрээ ийм өвчтэй хүмүүс 20-р зууны үед Америкийн Кентаки мужид амьдардаг байжээ. Энэхүү өвчин нь хүний наслалтанд нөлөөлдөггүй нь батлагдсан бөгөөд тэдний нэг 80 нас хүрсэн байна.



4. Хоол идэх дуршлын гажиг
Шинжлэх ухааны хэлэнд хоол идэх дуршлын гажиг гэж орчуулагддаг энэхүү өвчин нь хүнсний бус зориулалтын зүйлсийг иддэг өвчин юм байна. Шороо, чулуу, пролон, цавуу гэх мэт зүйлсийг идэх дуршилтай болдог аж. Эмч нар мөн л үүнийг эмчлэх арга болон учир шалтгааныг тайлбарлаж чаддаггүй юм байна.



5. Арьсны судалт өвчин буюу Блашко
Энэ өвчний хамгийн анхны тохиолдол 1901 онд Германд бүртгэгдэж байжээ. Хүний бүх бие дээгүүр хар эрээн судал гардаг бөгөөд удамшдаг байх магадлалтай гэсэн таамгийг эрдэмтэд гаргасан байна.



6. Үсрэх өвчин буюу Маений синдром
Ийм синдромтой хүн ямар нэг зүйлээс айхаараа гэнэт үсрэх, гараа савчих, орилж хашгирах, шалан дээгүүр үсрэх, гүйцэгдэхгүйгээр гүйж зугтаах зэрэг үйлдлийг хийдэг байна. Хамгийн анхны тохиолдол нь 1878 онд АНУ-д бүртгэгдсэн бөгөөд энэ нь зөвхөн Франц, Канадын түлээчингүүдэд илэрдгийг тогтоосон байна. Маений синдром үүсдэг шалтгаан нь генийн өөрчлөлт ажээ.



7. Профирин
Эртний үлгэр домогт гардгаар бол энэхүү өвчин нь цус сорогч болон чонын шинж тэмдгүүдийг агуулсан байдаг бөгөөд наранд гарахаар арьс нь загатнаж улайдаг бөгөөд хүнийх шиг шүдтэй биш харин хурц, том соёотой байдаг байна. Энэ өвчин нь цус ойртсоноос болж үүсдэг ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()