Скарлет Йохансенны тухай сонирхолтой баримтууд

Алдарт жүжигчин, Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Скарлет Йохансен бол үнэхээр хараа салгамгүй сайхан бүсгүй билээ. Түүний жүжиглэх ур чадвар, бүсгүй хүнд л байвал зохилтой ааш аяг, гайхалтай дуу хоолой зэрэг нь эрчүүдийн бүү хэл, бүсгүйчүүдийн ч зүрх сэтгэлийг эзэмдсээр байдаг. Тэгвэл энэ удаад та бүхэнд түүний талаарх мэдээллүүдийг хүргэж байна.
Скарлет Йохансенны тухай сонирхолтой баримтууд

1. Түүний нэгэн явдлаас сэдэвлэж Katy Perry “I kissed a girl” дуугаа зохиож байжээ.



2. Түүний эрэгтэй ихрийг Hunter гэдэг.




3. Түүний нөхөр нь Франц залуу бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй Romain Dauriac хэмээх залуу байдаг.


4. Тэр 2006 оны хамгийн тачаангуй бүсгүйгээр тодорч байжээ. Мөн жил болгон Максим сэтгүүлээс гаргадаг “Хамгийн тачаангуй бүсгүйчүүд” жагсаалтад ордог байна.



5.  Тэрээр 15 наснаасаа хойш тамхи татсан “архаг тамхичин”.



6. Сэтгүүл болон кинон дээр тэр их л өндөр харагддаг. Гэвч яг үнэндээ тийм ч өндөр биш, 1 метр 63 см юм байна.



7. Ихэнх алдартнуудын нэгэн адил тэр солгой гартай.



8. Түүний том эгч нь жүжигчин Vanessa Johansson.



9. Скарлетийн аав нь Дани хүн, харин ээж нь Польш хүн ажээ.



10. Түүний нүцгэн авахуулсан зургуудаас хамгийн алдартай бөгөөд хамгийн их шуугиан тарьсан зураг нь 2006 оны “Vanity Fair” сэтгүүлийн нүүрэн дээрх зураг юм.



11. Тэр Justin Timberlake-ийн “What goes Around, comes around” дууны клипэнд найз залуугаа хуурч буй эмэгтэйн дүрд тоглодог. Зураг авалтын үеэр тэр Justin-д цохиулдаг хэсэг дээр жинхэнээсээ шархдаж байсан байна.



12. Тэр “Жуманжи” кинонд тоглохоор шалгуулж байжээ.



13. “Луун шивээст охин” киноны гол дүр болох Саландерийн дүрд түүнийг тоглуулахаар төлөвлөж байсан ч, арай хөөрхөн байсан тул больжээ.



14. Тэр 9 настай байхдаа анхныхаа кино дүрийг бүтээж байв.



15. “The Parent Trap” кинонд 1998 онд тоглох төлөвлөөгөөтэй байсан ч түүний дүрийг Lindsey Lohan авсан байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()