Шоронд хоригдож байсан алдартнууд

Үргэлж л папараццийн дуранд өртөж, хувийн амьдралаа хүртэл олонд дэлгэдэг дэлхийн алдартнууд үйл хөдлөл, хэлсэн үгсээ үргэлж тунгаахгүй бол насанд туршдаа муу нэртэй явдаг тохиолдол ч бий. Тэгвэл өөрийгөө хянаж чаддаггүйгээсээ болж алдаа гарган, шоронд орж байсан оддыг бид та бүхэндээ танилцуулж байна.
Шоронд хоригдож байсан алдартнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Michelle Rodriguez
Жүжигчин Michelle Rodriguez, Лос Анжелесийн шоронд 180 хоног хоригджээ. Шалтгаан нь согтуугаар машин жолоодож, хэргийн газрыг орхиж явчнаас болсон гэнэ.



2. Lil 'Kim
Реппер бүсгүй тэрээр 2005 онд буудалцаад зохион байгуулсан хэргээр 1 жил хоригджээ. Түүнийг 20-оод жил хорих шийдвэр гарсан ч 50 мянган доллар улсад өгч суллагдсан байна.



3. Wesley Snipes
Тэрээр татварын хэргээр 2010-аас 2013 оны хооронд 3 жил шоронд хоригдсон байна. Үүний дараа сургамж аван ахин татвараас зайлсхийгээгүй гэнэ.



4.  Robert Downey Jr.
1999 онд жүжигчин Robert Downey, хар тамхины хэргээс болж 3 жилийн ял сонсчээ.



5. Paul McCartney
Алдарт “Beatles” хамтлагийн дуучин, Paul McCartney марихуан хил давуулах гэсэн оролдлогоосоо болж сар хүрэлгүй хугацааг шоронд өнгөрөөжээ.



6. Paris Hilton
Үргэлж л дуулиан шуугиан тарьдаг дуучин, жүжигчин Paris Hilton согтуугаар мөн жолоо барих эрхгүй үедээ машин жолоодсоноос болж шоронд 45 өдрийг өнгөрөөжээ. Тэрээр энэ үеэ хамгийн аймшигтай, хүнд хэцүү үе минь хэмээн хэлсэн удаатай.



7. Vince Neil
Тэрээр бөмбөрчин Hanoi Rocks-ийн үхэлд буруутгагдан шоронд оржээ. Тэр жолоо барьж байсан бөгөөд осолд орсны улмаас 24 настай хөгжимчин найз нь газар дээрээ нас барсан байна.



8. Danny Trejo
Үргэлж л хэрцгий авиртай, муу залуугийн дүрд тоглодог жүжигчин Danny бодит амьдрал дээр ч мөн ижил муу залуу бололтой. Хар тамхи болон уураа барилгүй хийсэн болчимгүй үйлдлүүдээсээ болж хэд хэдэн удаа шоронгийн хаалга татсан удаатай ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()