Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга

2015-10-22, 20:11
18,712

Тахианы мах бол хамгийн амттай, эрүүл бөгөөд хийхэд хялбар байдгаараа олон хүний байнгын сонголтонд багтдаг хүнс юм. Тахианы мах шарах маш олон арга байдгаас бид энэ удаад та бүхэнд тахианы мөч бүрж шарах хялбар аргыг оруулж байна. Бусад аргуудаас бага зэрэг халуун ногоо болон исгэлэн амттай байдгаараа онцлог болно.

Тахианы махаар амтат зоог бэлтгэх хялбар арга
 
Орц:
Тахианы мөч 4ш
Ургамлын тос 2 том халбага
Лемоны шүүс 1 том халбага
Давс, тахиа амтлагч
Нунтаг улаан чинжүү 1 жижиг халбага
Сармис 1 хумс
Яншуй 1 том халбага
Цагаан гаа 1 жижиг халбага
Тахиа бүрэгч (хатаасан талхны үйрмэг)



Хийх арга:
Тахианы мөчөө сайтар угаана. Тос, лемоны шүүс, давс, амтлагч болон нунтаг улаан чинжүү зэргээ хийгээд хутгана.
 


 Түүн дээрээ жижиглэн хэрчсэн яншуй, болон үрж нунтагласан цагаан гаа (эсвэл бэлэн ууттай нунтаг цагаа гаа байж болно) зэргээ хийж холино. 
 


Угааж бэлтгэсэн махан дээрээ амтлагчаа түрхээд 30 минут байлгаарай. 
 




Дараа нь тахиа бүрэгчээрээ мөчөө бүрнэ. 
 


180 градуст тосоо халаана. 
 


Махаа шаргал өнгөтэй болтол нь (ойролцоогоор 13-15 минут) шарна. 
 


Гүйцэд шарж болгосон мөчнийхөө тосыг цаасан алчуур дээр тавьж шингээгээрэй.  
 


Ингээд амтат бүрж шарсан тахианы мөч бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()