Тэрээр хөхний хорт хавдар туссан байсан бөгөөд гэр бүлийнхэнд нь ийм өвчтэй хүн огт байдаггүй ажээ. Хорт хавдрын эмчилгээ нь маш хүнд байсны улмаас тэр хөхөө тайруулахаас гадна химийн эмчилгээнд олон хоног явахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Ники нас залуудаа хорт хавдар тусч, хөхгүй болсондоо маш их сэтгэлээр унаж байсан ч түүний ах, ээж болон бусад гэр бүлийн гишүүд нь сэтгэл санааны гүн дэмжлэг өгч, цахим ертөнцөөр түүний тухай мэдээллийг цацсан байна.
Өвчинтэйгээ тэмцэж, өөртөө болон бусдад урам зориг өгөхийн тулд тэрээр толгой болон хөхөндөө шивээс хийлгэсэн байна.
Ники хэлэхдээ: “Эмчилгээ болон хагалгааны үеэр эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэсэг болох цээж маань ямар ч мэдээгүй, дээрээс нь хөхний толгойгүй болж, биеийн бусад хэсгүүд ч гэсэн үнэхээр их, бүр тэсэхийн аргагүй өвдөж байлаа” гэжээ.
“Өдөр болгон өөр төрлийн, шинэ өвдөлт нэмэгдэж байсан. Надад порно кинонд тоглох санал явуулсан хүн ч бий. Гэхдээ би энэ бүхнийг үл тоон, бие махбодио хянах шинэ арга олсон нь шивээс хийлгэх явдал байлаа” гэжээ.
Тэрээр ямар шивээс хийлгэхээ удаан бодсоны эцэст загасны ордны тэмдгийг цэцгээр чимэглэн хээлсэн дүрс хөхөн дээрээ шивүүлсэн байна.
“Би шивээсээ толинд хараад бараг уйлахаа шахсан. Энэ бүхэн надад таалагдсан шиг хүмүүст ч гэсэн тийм санагдсан гэж бодож байна” хэмээн хэлсэн ажээ.