Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Печинд ногоо болгох:
Хэрвээ та хүнсний ногоогоо халаахад хатуу болоод байвал салфетикаа норгож ороогоод халаагаарай.
2. Хадгалах хугацааг уртасгах:
Ногоог шинээр нь хадгалахын тулд салфетикаар ороогоод хөргөгчинд хадгалах хэрэгтэй.
3. Шөл уух:
Хэрвээ та жингээ хасаж байгаа болон өөх тостой хоол идэж болохгүй бол шөлнийхөө тосыг нь салфетикаар шүүж болно.
4. Талх:
Талхыг хөргөгчинд хадгалахдаа салфетикаар ороогоорой. Ингэснээр илүү удаан хадгалагдана.
5. Тосон будаг:
Хэрвээ та тосон будгаар зураг зурж байгаад эсвэл хүүхэд тань хананд дээр тосон будгаар элдэв зүйлс сараачсан бол салфетик тавиад дээр нь бага зэрэг халаасан индүүгээр дараарай. Ингэвэл будаг арилах болно.
6. Гахайн мах:
Гахайн махаа салфетикаар ороогоод печинд 1 минут халаагаарай. Хэрвээ бор шаргал өнгөтэй болоогүй бол ахин 3-аас 4 минут халаах хэрэгтэй.
7. Кофе:
Хэрэв танд кофе шүүгч байхгүй бол салфетик хэрэглэж болно.
8. Мах шарах:
Мах шарахаасаа өмнө салфетикаар махаа арчиснаар илүү шаржигнасан амттай болдог байна.
9. Толбо:
Ямар нэгэн савтай тосны гадар нь ихэнхдээ тос болдог учраас зураг дээрх шиг салфетикаар саваа ороосноор таны гар тос болохгүй.
10. Нүүр цэвэрлэгч салфетик:
Нүүр цэвэрлэгч салфетик авахад дэндүү үнэтэй санагдаж байна уу? Тэгвэл том ариун цэврийн цаас аваад дундуур нь хуваах хэрэгтэй. Дараа нь нэг аяга цэвэр ус болон оливийн тосыг саванд хийж бэлтгээрэй. Ингээд ариун цэврийн цаасаа дотор нь хийгээд дунд нь байрлах голыг нь авах хэрэгтэй. Хэрэглэхдээ голоос нь эхлээд тасдаж авах бөгөөд нүүрний будаг арилгахад тустай.