Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Усан доорх уран бүтээлч
Украйны хэсэг уран зураачид Хар далайд шумбалт хийж, тэндээ 40 минутын турш зураг зурсан байна. Тэдний зурсан зураг усан доор зурсан гэхэд үнэхээр итгэмээргүй гайхалтай харагдах бөгөөд тэдний энэхүү зураг нь цахим ертөнцөд шуугиан тарьж байгаа ажээ.
2. Хүний цусаар зурдаг зураач
Бразилийн иргэн Винишус Кюсада (Vinicius Quesada) бол хүний цусаар зураг зурдаг гудамжны зураач юм. Саяхан тэрээр хүний цус болон шээсээр зурсан зургуудаараа үзэсгэлэнгээ нээсэн байна.
3. Бэлэг эрхтнээрээ зурдаг зураач
Ихэнх уран зураачид бийрээр бүтээлээ туурвидаг бол
Австралийн зураач Тим Патч (Tim Patch) хэмээх энэ залуу бийрний оронд
өөрийн “бэлэг эрхтнээ”-рээ зураг зурдаг байна. Тэрээр өөрийгөө
“Прикассо” хэмээн нэрлэдэг бөгөөд гудамжинд хүмүүсийн зураг зурахаас
гадна янз бүрийн секс шоун дээр уригддаг ажээ.
4. Хэлээрээ зурдаг зураач
Өнгө оруулсан сүү ууж түүгээрээ бөөлжин уран бүтээлээ туурвидаг Милли Браун (Millie Brown) хэмээх эмэгтэй тухай бид урьд өмнө нь “Золиос шаардагдсан урлагийн бүтээл” хэмээх нийтлэл оруулж байсан билээ. Харин Ани Кей (Ani K) хэмээх энэ залуу мөн л багагүй золиос гаргадаг бөгөөд хэлээрээ будгаа долоон зурдаг гэнэ. Эхэндээ тэр будгандаа хордон, толгой нь өвдөж, заримдаа бүр бөөлждөг байсан бол одоо түүндээ бүр дассан ажээ . Тэрээр Ленорда Да Винчигийн алдарт “Сүүлчийн зоог” зургийг 2.4 метрийн өргөнтэй зурсан бөгөөд үүнийгээ 5 сарын турш туурвисан байна.
5. Шоргоолжоор зурдаг зураач
Уран бүтээлч Крис Трюмэн (Chris Trueman) эрэгтэй дүүгийнхээ хөргийг зурахдаа 200.000 шоргоолж ашиглажээ. Тэрээр энэхүү зургаа 35.000 долларын үнэд хүргэж зарсан байна.
6. “Нүдээрээ”зурдаг зураач
Хятадын Ху Нан мужийн уран бичээч, зураач, төгөлдөр хуурч Сянь Чэн 20 кг-ийн жинтэй том бийрний ишинд тусгай метал наан нүдэндээ хийн тогтоож түүгээрээ зураг зурж, уран бичлэг хийдэг байна. Түүний зурсан зураг тийм ч гоё биш ч гэлээ, энэхүү арга нь өөрийн эрхгүй сонирхол татахаар ажээ.
7. Чандараар зурдаг зураач
Томсон хэмээх энэ бүсгүйн уран бүтээл туурвидаг арга нь үнэхээр хачирхалтай бөгөөд хүний чандараар зураг зурдаг гэнэ. Найрлагандаа чандарын хольцтой будаг нь өвөрмөц өнгө гаргадаг байна. Тэрээр энэ аргадаа бүр мэргэшсэн ажээ.