1. Хөшигний сонголт хамгаас чухал
Хананы өнгөтэйгээ ижил өнгийн хөшиг сонгоорой. Мөн хэт зузаан болон хүнд хөшиг авсны хэрэггүй шүү.
2. Байгалийн гэрэл ч мөн чухал
Цонхоо номын шүүгээ болон бусад эд зүйлсээр хааж тавих хэрэггүй. Мөн цонхоо үргэлж цэвэрхэн байлгаарай. Хичнээн жижиг өрөөнд ч гэсэн нарны гэрэл хангалттай тусч чадвал байгаагаасаа илүү зайтай харагдах боломжтой.
3. Тавилгын хөл
Буйдан, ор, ширээ, шүүгээ зэрэг бүх л тавилгууд шалнаас хөндийрсөн буюу тодорхой хэмжээний тулах хөлтэй байх ёстой. Үгүй бол “шалаар нэг” тавилга хөглөрч харагдах болно.
4. Эмх цэгцтэй байдал
Гутал хувцасаа үргэлж шүүгээндээ хийж байгаарай. Зай багатай газарт эд зүйл хөглөрөх шиг муухай зүйл байхгүй шүү.
5. Даруухан, дэвсгэр өнгө сонгоорой
Тухайлбал: Цайвар хана, тааз, шал, болон цайвар ягаан, цагаан цэнхэр, бүдэг шаргал зэрэг өнгөтэй тавилгуудын зохицол зайг илүү томруулж харагдуулахаас гадна хоорондын зохицол сайтай байх болно.
6. Гар нэхмэл
Ширээний бүтээлэг, дэрний уут, буйдан, сандалны дэвсгэр зэрэг зүйлсийг гараар нэхсэн байвал өрөөг чимэхээс гадна том харагдуулдаг байна.
7. Олон төрлийн зориулалттай тавилга
Зай хураах үүднээс доор нь эд зүйл хадгалах зориулалттай ор, эвхэгддэг буйдан (дэлгэгдээд том ор болдог), дэлгэж, хурааж болдог ширээ гэх мэтчилэн тавилгууд сонгоорой.
8. Толь таны зайлшгүй сонголт
Цонхны эсрэг талд толь байрлуулах нь өрөөг зайтай харагдуулах шилдэг арга юм. Хаалга эсвэл хувцасны шүүгээндээ толь байрлуулж бас болно.
9. Тавилгануудын тэнцвэр олох
Жишээлбэл: Булангийн буйдан сонговол өрөөний бараг тал нь дүүрчих учраас бусад тавилгуудаа жижигхэн хэмжээтэйг сонговол зохино.
10. Тааз
Тааз хүрсэн номын шүүгээ нь аварга том санагдаж магадгүй ч гэсэн өрөөг илүү зайтай харагдуулдаг байна.
11. Хөшиг тогтоогч
Хөшиг тогтоогчоо хананаасаа биш, таазнаасаа өлгөвөл тааз хөшиг хоёрын хооронд жижигхэн зай үлдэж, өрөөг эмх цэгцтэй харагдуулна.
12. Ханын шүүгээгээ бүү дүүргэ.
Өрөөнийхөө зайг хэмнэхээс гадна шүүгээнийхээ зайг ч бас хэмнэ. Хамгийн доор нь хүнд зузаан ном сэтгүүлээ, дунд талд нь жаазтай зураг, бүр дээд талд нь жижиг бэлэг дурсгалын зүйлс болон лаа тавьж болно.
13. Бүх тавилгаа ханаа дагуулж бүү байрлуул
Буйдан болон ширээгээ өрөөнийхөө тэг дунд нь тавихаас бүү ай. Тав тухтай орчин бүрдүүлэх гэж байгаа болохоос бүжгийн талбай засах гээгүй шүү дээ.
14. Ханандаа анхаарлаа хандуулъя
Ханаа нэг буюу түүнээс дээш тод өнгөөр будвал жижиг өрөөнд дутагдаж буй тэр орон зайг мэдэрч болно.
15. Тод өнгөтэй тааз
Жижиг өрөөний тааз цайвар буюу бүр тод өнгөтэй байвал том зайтай харагдана.
16. Эрээн шал
Сонин санагдаж байж магадгүй ч энэ бол үнэхээр үр дүнтэй арга. Та итгэхгүй бол гэртээ өөрийн хүссэн өнгө , дүрсээр туршиж болно шүү.
17. Тунгалаг тавилга
Шилэн сандал болон бусад тавилга тэр бүрийд боломжийн үнэтэй байхгүй ч, хамгийн түгээмэл нь шилэн ширээ юм. Зочны өрөөндөө сэтгүүлийн болон кофены шилэн ширээ байрлуулвал нэн тохиромжтой.
18. Илүү их гэрэл
Илүү их гэрэлтэй орчинд юмс илүү тод болж, орон зай ч илүү өргөн уудам харагдана. Зөвхөн таазны гэрэл ч биш, суурьтай олон төрлийн дизайнтай гэрлүүд өрөөг чимж өгнө.
19. Урлагийн бүтээл - хамгийн шилдэг засал чимэглэл
Өрөө жижиг байлаа гээд том жаазтай уран зургийг өлгөж болохгүй гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тэгэхээр та өөрийн дуртай уран зураг, баримал зэргийг ханандаа өлгөн, ширээн дээрээ тавьж болно.
20. Өндөр хаалга
Өндөр сүрлэг хаалга нь өрөөг илүү тансаг, ер бусын болоод том зайтай харагдуулдаг.