Дэлхийн баячууд хаана амьдардаг вэ?

“Global Wealth Report”-ийн хийсэн судалгаагаар 2000 оноос хойш дэлхийн олон улс орнуудын хамгийн их хөрөнгөтэй, баян хүмүүсийн статистик тоо баримтыг гаргаж байгаа билээ. 15 жилийн судалгаанаас харьцуулан харахад 2014 онд баян хүмүүсийн тоо илт өссөн байдаг байна. Ингээд бид та бүхэндээ дэлхийн нийт хүм амын 0.00168 хувь нь болох баячууд хаана амьдардаг тухай мэдээллийг хүргэе.

Дэлхийн баячууд хаана амьдардаг вэ?


Энэ жилийн байдлаар 50 сая доллар буюу түүнээс дээш хөрөнгөтэй 123.800 тэрбумтан бүртгэгдсэн байна.  Тэдний 44.900 хүн нь дор хаяж 100 сая долларын хөрөнгөтэй, харин 4500 хүмүүс 500 сая долларын үл хөдлөх хөрөнгөтэй ажээ.



Долларын ханшны өсөлтөөс болж насанд хүрсэн баячуудын тоо 2014 оны дунд үеийнхтэй харьцуулахад 800-аар буурсан ч, 500 сая доллараас их хөрөнгөтэй хүний тоо нэмэгдсэн байна.


 
Судалгаагаар Хойд Америкийн бүсийн орнуудын баячууд нийт жагсаалтын 50% буюу 61.300, Европын орнууд 24% буюу 29.900, БНХАУ, Энэтхэг зэрэг Ази Номхон далайн орнууд  15.900 баячууд байгаагаараа  13 хувийг тус тус эзэлж байна.


 
АНУ өмнөх оныхоос 3800 хүнээр нэмэгдэж энэхүү жагсаалтыг тэргүүлсэн бөгөөд түүний араас БНХАУ өмнөх оныхтой харьцуулахад 1800 хүнээр нэмэгдэж дэд байранд, Англи улс нийт 5400 хүнтэйгээр гуравдугаар байранд, Герман улс нийт 4900 хүнтэйгээр дөрөвдүгээр байранд, Швецари улс нийт 3800 хүнтэйгээр бүртгэгдэж тавдугаар байранд тус тус шалгарсан байна.



2015 онд баячуудын тоогоороо тэргүүлсэн шилдэг 20 улс: 








 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()