Фэйсбүүкээс болж баривчлагдсан хүмүүс

Өнөөдөр фэйсбүүкийг өдрийн тэмдэглэл мэт ашигладаг хүн маш их болжээ. Юу бодож байгаагаа бүгдийг нь бичиж, юу ууж идсэн зургаа бүгдийг нь нийтлэж, охид нүцгэн зургаа оруулж, хаа байгаа газрынхаа байршлыг тавих нь гэмт хэрэг гарах үндэс болсоор байгаа нь нууц биш. Харин үүнийг ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй хүмүүс ийм л аймшигтай хэрэгт хутгалдаж байгаа юм даа...
Фэйсбүүкээс болж баривчлагдсан хүмүүс


10. Цагдаагийн ажилтныг сүрдүүлсэн нь
2014 оны 12-р сард Yasin Sherin Фэйсбүүкт буу барьсан зургаа хийж, дээр нь хуулийн зарц болсон цагдаагийн ажилчдыг ална хэмээн бичжээ. Түүнийг баривчилсан ч энэ хэргийг удалгүй хэрэгсэхгүй болгосон байна.



9. Цогцосны зураг авчээ
Маrk Musarella хэмээх залуу эмнэлэгт хэвтэж байхдаа сониуч зандаа хөтлөгдөн цогцос хадгалах өрөө лүү явж, тэдгээрийн зургийг авсан даруйдаа FB-ээр цацсан байна. Хэрвээ тэр жаахан ч гэсэн өөрийн ухаантай байсан бол ийм үйлдэл хийж, өөрийгөө болон эмнэлгийн ажилтнуудыг балагт унагахгүй байх байлаа.



8. Хаширдаггүй залуу
20 настай Denzel Biggs хэмээх залуу хүйтэн зэвсэг биедээ авч явсан хэргээр баривчлагдан, хэрэг нь хүндэрч шоронд оржээ. Дөнгөж суллагдсаныхаа дараахан тэрээр энэ зургийг өөрийн ФБ хуудсанд байршуулсан байна. Ахиад л цагдаа, ахиад л шорон, давтан хэрэг... Ийм л учраас алдаанаасаа суралцах хэрэгтэй шүү, залуус аа!



7. Багшийгаа сүрдүүлсэн охид
АНУ-ын Невада мужийн дунд сургуулийн 6 эмэгтэй сурагч ФБ хуудсандаа “Багш нарыгаа номхруулах өдөр” хэмээн бичсэн бөгөөд энэхүү зохиомол “өдөрлөгөөсөө” хэдэн өдрийн дараа баривчлагдсан байна.



6. Хөлсний алуурчинг хөлслөх гэсэн биш...
2011 оны 6-р сард Eley хэмээх бүсгүй найз залуудаа уурласнаасаа болж түүнийг алуулахаар хөлсний алуурчин Timothy Baynema хэмээх хүний хаягийг олжээ. Харин тэр алуурчин тухайн үед аль хэдийн баривчлагдсан байсан бөгөөд хачирхалтай тохиолдлоор түүний найз залуу 2 сарын дараа нас барсан байжээ.



5. Буутай хөөрхөн бүсгүй
Christine Holmes хэмээх үзэсгэлэнт бүсгүй өөрийн фб хуудсандаа “Над руу ирвэл юу болж дуусахаа мэдэж байгаа биз дээ?” гэсэн гарчигтай буу барьсан зургаа хийжээ. Харамсалтай нь ийм зураг хийснийх нь төлөө сайхан залуус биш, цагдаа нар хаалгыг нь тогшсон байна.



4. Согтуу жолооч
18 настай Paul Asher хэмээх энэ бүсгүй “Согтуугаар машинаа жолоодож явж байгаад нэг азгүйгийнх нь машиныг мөргөчихлөө, элэг хөшиж үхэх нь ээ” гэсэн нийтлэл бичсэн байна. Согтуугаар машин жолоодож явж байхыг нь харсан гэрч энэхүү постоо устгахыг шаардсан ч тэр эсэргүүцжээ. Ингэж зөрүүдлэснийхээ шанд тэрээр 2 хоногийг торны цаана өнгөрүүлсэн юм.



3.  Гэмт хэргийн бүлэглэлийн фб хуудас
103 гишүүнтэй гэмт хэргийн бүлэглэл өөрсдийн фб хаягаараа хүмүүстэй харилцаж байна гээд боддоо? Хамгийн аймшигтай нь жирийн хүмүүс тэднийг гэмт хэрэгтэн гэж ерөөсөө мэддэггүй байсанд гол учир байгаа юм.



2. Өөрөө өөрийгөө барьж өгсөн нь
Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан энэхүү залуу өөрийг нь хайсан зар дээр “like” дарж, өөрийгөө барьж өгчээ. Ийм орон гаран гэмт хэрэгтэн гэж байх уу?...



1. Дууны үгнээс болж баривчлагдсан реппер
АНУ-ын Массачусетс мужаас гаралтай залуу реппер өөрийн шинэ дууны үгийг цахим хуудсандаа байршуулжээ. Тэрээр залуу үеийнхний ирээдүйг 2013 онд болсон Бостоны марафон гүйлтийн тэмцээний үеэрх террорист халдлагатай зүйрлэн хэлсэн байжээ.  Цагдаагийн байгууллага үүнийг таашаагаагүй бөгөөд  түүнд 2 сарын хорих ял өгсөн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()