“Харь гарагийн хүн” Монголд тоглоно

2015-10-16, 19:49
2,618
Төгөлдөр хууртайгаа нэгэн цул болж, орчлон ертөнцөөс тасарч тоглодог өвөрмөц тоглолтоороо “Харь гарагийн хүн” хэмээн дэлхий дахинаа алдаршсан Оросын нэрт төгөлдөр хуурч Элмар Гасанов  энэ сарын 30-ны өдөр Монголд  ирж, тоглолтоо хийх гэж байна.
“Харь гарагийн хүн” Монголд тоглоно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Гасановын Монголд ганцхан удаа хийх тоглолтыг “Корпорэйт” сүлжээ зочид буудал “Кавай Монголиа” ХХК, хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  “Кавай Монголиа” компанийн захирал Б.Бат-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.

“Харь гарагийн хүн”-ий Монголд хийх тоглолтын бэлтгэл ажлын явц ямар шатандаа байна вэ? Тоглолтыг “Корпорэйт” зочид буудалтай хамтран зохион байгуулж буйн учир юу вэ?
Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдсан. “Корпорэйт” зочид буудлын тухайд Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн концерт танхимыг шинээр нээж байгаа юм. Тодруулбал, Леди гага, Мадонна гээд  дэлхийн аль ч од ирээд тоглоход асуудалгүй,  дэлхийн хэмжээний танхимтай болж байна гэсэн үг.

Тэнд ямар ч микропон байхгүй ч, хамгийн арын суудлын үзэгч ч төгөлдөр хуурын аялгууг яг дэргэдээс нь мэт сонсох боломжтой. Харин эгшиглэх төгөлдөр хуур нь Кавай хуур. Японы Кавай төгөлдөр хуурыг өнгөрсөн хавар Лондонгийн Арина театр руу явахаар бэлтгэгдэж байсныг “Корпорэйт” зочид буудлын захирал Т.Ганболд “Заавал монголд авчирна” гэсэн зорилго тавьж, 159 мянган доллароор авчирсан.

Өөрөөр хэлбэл Кавай төгөлдөр хуураар дэлхийн хэмжээний тоглолтын танхимд, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төгөлдөр хуурч Гасанов Монголчуудад зориулан ганцхан удаа тоглох гэж байна. Тоглолтын дараа босоо хүлээн авалт хийж, Гасановтай хамт төгөлдөр хуур тоглож, хамтран ажиллах асуудлаар ярилцах боломжууд нээлттэй байгаа. Энэ дашрамд, тоглолтыг дэмжин ажиллаж байгаа “Корпорэйт” зочид буудал, “Медиа групп” ХХК, Монгол НD телевизийн хамт олонд баярласнаа илэрхийлье.

Тоглолтын үргэлжлэх хугацаа, билетийн үнийг сонирхвол?
Нэг цаг 50 минут үргэлжлэх тоглолтод гуравхан зохиол тоглогдоно. Ингэхдээ хамгийн өндөр ур чадвар шаардан тоглогддог, хамгийн төгс төгөлдөр хуурчдын тоглосон аялгуу эгшиглэх юм. Мөн тоглолтод  Оросын алдартай кавартет хамтлаг оролцоно. Түүнчлэн Монголын этник хамтлагуудаас нэгийг нь сонгож тоглуулахаар төлөвлөсөн. Монгол залуус дэлхийн танхимд, дэлхийн хөгжмөөр, дэлхийн гайхамшигтай мөр зэрэгцэн тоглох боломж бүрдэж байгаа юм. Билетийн үнийн хувьд 80, 120 мянган төгрөгийн сонголттой байгаа.

Монголд ийм танхим, хөгжим бий болсноор манай орны уран бүтээлчдэд мөн ихээхэн боломж нээгдэж байгаа байхаа гэж ойлгож байна?
Тэгэлгүй яахав, Энэ хамгийн чухал. Монголчуудыг маш их авъяастай, өндөр чадвартай хүмүүс гэдэг. Гагцхүү тэр байгалаас заяасан авьяасыг нь дэлхийд цуурайтуулах нөхцөл боломж шаардлагатай гэж бид боддог. Харин одоо энэ нөхцөл нь бүрдлээ. Монголын урлаг дэлхийд цойлох цаг ойрхон байна.

Видео



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.