“Трансвест Монголиа компани” Нийслэлийн 34-р бүрэн дунд сургуульд гадаад хэлний цахим кабинет хандивлалаа

2015-10-15, 16:57
5,056
Трансвест Монголиа компанийн зүгээс Нийслэлийн Хан-уул дүүргийн 34-р дунд сургуулийн Англи хэлний цахим кабинетийг иж бүрэн тохижуулж хандивласан бөгөөд 10-р сарын 14-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа болж өнгөрлөө.
“Трансвест Монголиа компани” Нийслэлийн 34-р бүрэн дунд сургуульд гадаад хэлний цахим кабинет хандивлалаа


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гадаад хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулах зорилготойгоор Трансвест Монголиа компани ийнхүү Нийслэлийн 34-р дунд сургуулийн Англи хэлний гүнзгийрүүлсэн хөтөлбөрийг дэмжиж өөрсдийн зүгээс  уг хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

Энэхүү англи хэлний кабинет нь нийт 24 сурагчийн компьютер, зориулалтын ширээ сандал болон багшийн удирдлагын төхөөрөмж суурилуулсан ширээ зэрэгээс бүрдэх бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сурагчид гадаад хэлний интерактив програм бүхий сургалтанд хамрагдах боломжоор бүрэн хангагдаж байна.

























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.