Хүний биенээс яагаад дуу чимээ гардаг вэ?

2015-10-14, 18:18
14,592
Биенээс дуу чимээ гарах нь ямар нэгэн зүйл болохгүй байгааг сануулж байгаа хэлбэр юм. Хяхтнах, тас хийх, шүгэлдэх чимээнүүд юу өгүүлж байгааг мөн хэдийд тоохгүй байж болохыг энд тайлбарлав.
Хүний биенээс яагаад дуу чимээ гардаг вэ?


"Эрүүний яс таших"
Хэрэв чанга, тод сонстож байвал дээд болон доод эрүүний яс үенээсээ мултарсан байж магадгүй юм. Эс бөгөөс, иймэрхүү дуу гарах нь нэг их сүртэй асуудал биш гэнэ.



"Хамарнаас хөнгөн исгэрэх чимээ гарах"
Энэ нь хамрын хөндий хэт нарийссан үед агаарын урсгал явагдахад гардаг чимээ юм. Хамар чинь бөглөрсөн байж магадгүй юм. Хамраа нийж цэвэрлэвэл тус болно. Хэрэв нэмэргүй бол хамрын ханиадаа намдтал түр хүлээ. Эсвэл дусаалга дусаах, хамрын хөндийг угаах зэрэг аргуудыг хэрэглээрэй.



"Чих дүнгэнэх, шуугих"
Хэсэгхэн зуур чих дүнгэнэх, шуугих тохиолдол байдаг. Үнэндээ цахилгаан дохиоллыг тархи дуу чимээ болгон эндүүрч хүлээн авдаг байна. Дотор чихний гэмтэл байх магадлалтай тул чимээ шуугиантай орчинд чихний бөглөөс хэрэглэх хэрэгтэй.



"Ходоод хоржигнох, дуугарах"

Таны ходоод гэдэс мушгирах чимээ. Хоёр цаг тутамд хоол боловсруулах систем ходоод гэдсэнд үлдсэн хоолны үлдэгдлийг базалт өгөх замаар, ихэвчлэн янз бүрийн дуу гарган хөөдөг байна. Гэхдээ гэдэс дуугарч байгаа нь зууш идэх цаг болсныг сануулж буй хэрэг биш. Өлсөөгүй л бол оройн хоол болтол хүлээх хэрэгтэй



"Өвдөг, шагайн үеэр дуугарах"
Энэ нь дараах гурван шалтгааны аль нэгээс нь үүдэлтэй. Үений шөрмөс тас хийх, үений шингэн доторх хийн бөмбөлөг хагарах, эсвэл үений холбоос далийх үед уг чимээ гардаг гэнэ.



"Шөнө болгон хурхирах"
Хурхирах нь амьсгал авах тоолонд залгиур хоолойн зөөлөн бүтцүүд мөргөлдөх үед үүсэх чичирхийлэх чимээ юм. Хамрын дусаалга эсвэл наалт хэрэглэж болох ч хамгийн гол нь илүүдэл жингээ хасах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.


Илүү сонирхолтой мэдээллүүдийг үзэхийг хүсвэл Men'sHealth сэтгүүлээс сонирхоно уу!

Дэлгэрэнгүй мэдээлэл:
http://menshealth.mn/
http://www.facebook.com/MensHealthMongolia

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.