Бүсгүйчүүдэд зориулсан хувцас загварын үнэтэй зөвлөгөөнүүд

2015-10-13, 22:30
24,635
Эмэгтэй хүн бүрийн хувьд "хувцас" гэдэг нь өөрийгөө илэрхийлэх хамгийн чухал зүйл нь байдаг. Хувцсаа хэрхэн арчлах,тохиромжтой хувцаслах талаар болон бусад хэрэгтэй зөвлөгөөнүүд таны амьдралыг хөнгөвчилж, илүү өөртөө итгэлтэй болгоно гэдэгт итгэлтэй байна.
Бүсгүйчүүдэд зориулсан хувцас загварын үнэтэй зөвлөгөөнүүд


1. Хэзээ ч өмсдөггүй хувцаснуудаа гарга.
Ойрын 3-5 жилийн турш ерөөсөө өмсөөгүй хувцаснуудаа хандивлаж, хүнд өгөхийг нь өгөөрэй. Тэгээд өөрт чинь яг ямар хувцас хэрэгтэй байгааг сайн бодсоны эцэст дэлгүүр хэсэхийг зөвлөе.



2. Төлөвлөгөөтэй дэлгүүр хэсье.
Хүлээн авалт, баяр ёслолд оролцох гэж байгаа бол сэтгэл хөдлөлдөө биш, үс засалт, аксиссуар зэрэгтээ тохируулж даашинз гутлаа сонгоорой. Даашинз авах гэж байгаа бол даашинзны төрөлжсөн дэлгүүр орохыг зөвлөе.  



3. Ноолууран эдлэл
Ноолууран эдлэл үнэтэй ч гэсэн чанартай. Хэдэн өвлийн турш таныг дааруулахгүйгээс гадна, цэмцгэр ихэмсэг харагдуулах болно. Ноолууран эдлэлийг хэр зөв арчилна, тэр чинээгээрээ олон жил өмсөнө. Хүйтэн усаар угааж, мушгилгүй, эвтэйхэн өлгөж хатаагаарай.



4. Холгодог гутлыг “номхотгосон нь”
Бага зэрэг жижигдсэн, холгодог гутлыг сунгах хамгийн үр дүнтэй арга бол дотор нь ууттай ус хийж хөлдөөх явдал. Энэ бол олон бүсгүйчүүдийн талархлыг хүлээгээд буй шалгарсан арга юм шүү. Итгэхгүй бол туршаад үзээрэй.



5. Эрвээхий зангиа + бүс
Ажил хэрэгч хувцаслалтыг чимдэг зүйл бол эрвээхий зангиа. Үүнийг та ямар ч сорочкин цамцан дээр өнгийг нь тохируулан зүүж болно. Харин гоолиг бэлхүүсээ тодотгож, илүү цэмцгэр харагдахыг хүсвэл нарийхан бүсийг урт цамц, бариу, сул даашинз зэрэг төрөл бүрийн хувцсан дээр өнгө тохируулан зүүгээрэй. 



6. Цуванд анхаарлаа хандуулъя.
Цув, хүрэм, блэйзер худалдан авахдаа анхаарах гол дүрэм бол таны мөрөнд яг таарч байгаа эсэх юм. Хэрвээ мөр нь л томдож эсвэл жижигдэж байвал хичнээн таалагдаж байсан ч түүнийг дэлгүүрт нь үлдээ.



7. Биеийн хэсгүүдээ ил гаргах нь
Та нэг дор биеийн ихэнх хэсгээ ил гаргасан хувцас өмсөх нь тохиромжгүй гэдгийг сануулъя. Тухайлбал богинохон юбка өмсөж байгаа бол мөр юм уу, гэдэс ил гарсан цамц өмсөхгүй байх, нуруу ил гардаг хэт богинохон даашинз сонгож авахгүй байх гэх мэтчилэн. 



8. Өөрийгөө хатан хаанд өргөмжил.
Таны гоо сайхан өөрийгөө арчлах, эрүүл мэнддээ анхаарах зэргээс шууд хамааралтай. Хамгийн наад зах нь гэрэлтсэн эрүүл арьстай байхыг хүсвэл бүтэн нойртой явах, ус сайн уух зэргийг өдөр тутамдаа заавал ч үгүй биелүүлэх ёстой шүү.



9. Өөрийн биеийн галбирт тохирсон хувцас өмсөх.
Биеийнхээ өөг далдлахуйц хувцас өмсөж сураарай. Жишээ нь намхан нуруутай бол V хэлбэрийн цамц, биеийн өнгөтэй туфли зэрэг нь илүү өндөр харагдуулдаг.



10. Жийнсийг мартлаа гэж үү?
Загварлаг дэгжин төрхийг жийнсэн өмд, хүрэмгүйгээр хэрхэн бүрдүүлэх билээ? Жийнсэн өмд 2 угаалтын дараа л суначихдаг учраас үл ялиг жижиг размерийг аваарай. Мөн өмдний шуумгийг гуталныхаа дээд хэсэгт байхаар тохируулаарай.



11. Нүүрний будаг болон хөлс дарагчны толбоноос сэргийлэх.
Хувцсанд үлдсэн энгэсэг, уруулын будаг болон хөлс дарагчны толбо арилгахад хэцүү байдаг. Ийм тохиолдолд толбыг шинэ дээр нь хүүхдийн салфеткаар үрж арчаарай.



12. Тод өнгөтэй эсвэл том аксессуар
Ийм ээмэг зүүлтнүүд энэ жилийн тренд болж байгаа билээ. Гэхдээ ихэнхидээ даруухан хувцсан дээр сонгох юм уу, нэг дор олон том аксессуар зүүхгүй байхыг хичээгээрэй.



13. Ороолт
Ороолт зүүхэд таны төрх байгаагаасаа хэд дахин өнгөлөг, сайхан харагдах болно. Хавар намрын улиралд өдөр тутмын хувцаслалтанд ноосон болон даавуун ороолт нь өндөр үүрэг гүйцэтгэнэ.



14. Загварлаг бас эвтэйхэн
Найзуудтайгаа үдшийг хөгжилтэй өнгөрүүлэхэд дэгжин байхаас гадна биед эвтэйхэн хувцас сонгох нь хамгийн чухал. Хөлийг тань холгох гутал, хөлрүүлдэг материалтай цамц зэрэг нь санаа зовоож, шууд л гэртээ харих сонголтыг хийлгүүлэх болно.



15. Дэлгүүр хэсэхдээ их мөнгө битгий авч яв.
Байгаа хэрээр нь үрдэг зуршил ихэнх эмэгтэйчүүдэд бий. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр худалдан авсан зүйлсийг хожим өмсөхгүй, хэрэглэхгүй байх нь элбэг тохиолддог. Тиймээс дараа нь амаа барихгүйн тулд дэлгүүр хэсэхдээ л төлөвлөгөөтэй бас хязгаартай бай.



16. Бүх талаас нь хар.
Дэлгүүрт хувцас өмсөж үзээд ар тал, урд тал, хоёр хажуунаасаа сайн харж байж сонголтоо хийгээрэй. Өөр ямар хувцсан дээр тань зохих эсэхийг ч бодолц.



17. Нэгэн хэвийн байдлаасаа сал
Байнга л ажил хэрэгч хувцас өмсдөг бол нэг удаа ч гэсэн сул чөлөөтэй хувцаслаад үз. Нүүрээ ерөөсөө буддаггүй бол нэг удаа ч гэсэн тод будаж үз. Магадгүй танд таалагдах ч юм бил үү?



18. Эрэгтэй хувцаслалтыг заавал туршиж үз.
Эрэгтэй хувцаслалт нь бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, хайнгадуу, илүү содон ч гэмээр төрхтэй болгодог. Сул цамц өмслөө гээд эмэгтэйлэг байдлаа алдана гэж бүү ай.



19. Том жижиг цүнх
Эмэгтэй хүний шүүгээнд том, дунд, жижиг 3 төрлийн цүнх байх хэрэгтэй. Дээрээс нь нэмээд гоёлын гар цүнх байхад илүүдэхгүй.



20. Цүнхээ баглаж сураарай
Ачаа бэлдэх гэдэг бол зөвхөн эр хүний ажил биш. Аялал зугаалга, ажлын томилолтоор явахад өөрт тань хэрэг болох нь дамжиггүй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()