Арьсаа цайруулах хамгийн хялбар арга

2015-10-13, 22:48
79,392

Барууны орнуудад бор шаргал туяатай, наранд шарсан мэт арьсийг таашаадаг бол Азид “цайвар” цэвэрхэн арьс хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог болсон. Тиймээс ч гадуур маш олон төрлийн цайруулах бүтээгдэхүүнүүд худалдаалагдах болжээ. Гэвч тэр бүхэн нь чанартай байх нь ховор. Мөн үнийн хувьд ч хэтэрхий өндөр байдаг. Хэрвээ ийм асуудал тулгарсан бол бидний өгөх гэж буй зөвлөгөө танд тохирно гэдэгт итгэлтэй байна..

Арьсаа цайруулах хамгийн хялбар арга


1. Лемон
Лемон буюу нимбэг нь арьс цайруулдаг хамгийн алдартай бүтээгдэхүүн билээ. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй. Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.



2. Лемон болон сүүтэй усанд орох
Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.



3. Тараг болон зөгийн балны маск
Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод нүүр эсвэл биендээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Тараг сонгохдоо чихэргүй, жимсгүйг хэрэглээрэй.



4. Ус ихээр уух хэрэгтэй
Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.



Анхааруулга:
- Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй
- Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү.
- Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.










 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()