Пакистан залуугийн үйлдэл дэлхий нийтийг цочирдууллаа

2015-10-13, 23:00
36,783
Сүүлийн жилүүдэд Пакистан улсад ядуурлын түвшин нэмэгдэж, эмх замбараагүй байдал газар авч, үймээн шуугиан улс даяар газар авч байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.
Пакистан залуугийн үйлдэл дэлхий нийтийг цочирдууллаа


Саяхан нэгэн аймшигт явдал гарсан нь тус улсын Мултан хотын иргэн 24 настай Шахбаз Ахмед (Shahbaz Ahmed) татвар хураагчдын хэрээс хэтэрсэн авирыг эсэргүүцэн өөрийгөө шатаасан явдал гарчээ.



Хүмүүс түүнийг зогсоон галыг унтраасан ч хувцас нь бүхэлдээ шатаж, биеийнх нь 80 хувь нь түлэгдсэн байжээ. Түүнийг амьдаараа зулын гол болохоос өмнө амжиж төв эмнэлэгт хүргэснээр амьд үлдсэн байна.

Өөрийгөө галдан шатааж, төв замаар гүйж буй залуугийн аймшигт төрх сэтгүүлч, зураглаачдын дуранд ийнхүү буужээ.



Мөн түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сард 18 настай охиныг хүчиндсэн хэргийг цагдаа нар хэрэгсэхгүй болгосны улмаас хохирогч охин өөрийгөө гудамжинд галдан шатаасан эмгэнэлт хэрэг гарсан билээ.



Урьд өмнө нь Пакистанд үүнтэй ижил маш олон аймшигт хэрэг гарч байжээ.























Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()