Хүмүүс яагаад ажилдаа дургүй болдог вэ?

Ажлын байрны дарамт нь стрессд орох хамгийн гол хүчийн зүйлсийн нэг болдог. Тэгвэл яагаад ажил тань тийм дарамттай байна вэ? Даргаас тань болсон уу, хамт олноос уу эсвэл өөрөөс тань уу? Та энэ тухай нэг бодоод үзээрэй. Хүн дуртай ажлаа хийхэд цаг хугацаа хамааралгүй болж, зөвхөн тухайн ажил танд хэр их баяр баясал дагуулж байгаа нь л чухал болж ирдэг. Та яагаад ажлаа үзэн яддаг вэ? Хариултууд энд байна.
Хүмүүс яагаад ажилдаа дургүй болдог вэ?


1. Миний бүтээлч санаа хязгаарлагддаг
Ямар ч албан байгууллагад харьяалагдаж эхлэхэд тодорхой дүрэм журмыг баримтлах хэрэгтэй болдог. Харин таны хүсэл бол тэр дүрмийг эвдэж, шинэ зүйл туршиж үзэх. Мэдээж энэ нь танай удирдлагатай зөрчилдөнө. Тиймээс л таны урам хугарч байгаа юм.



2. Хэн ч намайг сонсдоггүй
Таны зөв гэж бодсон саналыг хэн нэгэн дэмждэггүй. Харин ч бүр буруутгаж, няцаахыг оролддог. Аажимдаа энэ байдал хурцдаж, та тэднийг бас ажлаа үзэн ядахад хүрдэг байна.



3. Би хүмүүстэй нийтэч биш
Та бол зожиг, ганцаараа байхдаа тайван байдаг хүн. Ийм төрлийн хүн гэнэт олон хүнтэй орчинд орохоороо самгардаж, яахаа мэдэхээ больж эхэлдэг ажээ.



4. Би даргадаа дургүй
Түүний гаргасан шийдвэр, олон хүнийг удирдах арга барил нь танд ерөөсөө таалагддаггүй. Түүнийг эсэргүүцмээр санагдавч... Мэдээж хэн ч ингэж аз сорьж байгаагүй, та ч мөн адил тэгж зүрхлэхгүй.



5. Энэ ажил маш уйтгартай
Дөнгөж орж ирээд ширээгээ дэрлээд унтмаар санагддаг уу?



6. Миний ажлын цаг маш их
Хүүхдүүдийнхээ тэмцээнийг үзнэ гэж санахын ч хэрэггүй. Яагаад гэвэл ажил тань дуусаагүй шүү дээ. Бүгдийг нь дуусгаж байж л харих хэрэгтэй. Энэ бол даргын тушаал.



7. Надад ямар ч өөрчлөлт гарахгүй байна
Өдөржин сунаж унатлаа хийгээд л байдаг, хийгээд л байдаг, дуусгаад нэг харахад ямар ч ахицгүй цагийн гарз болсон байдаг. Амьдрал богинохон шүү дээ. Дуртай зүйлээ үр дүнтэй хийж амьдар.



8. Энэ ажил миний жинхэнэ авьяас чадварыг сорихгүй байна.
Таны далд авьяас чадварыг гаргаж ирж, хэн бэ гэдгийг тань шалгахгүй байвал энэ ажил танд тохирохгүй гэсэн үг. “Урсгалаараа хөвөгчид”-ийн нэг болж, нэг л мэдэхэд ямар ч утгагүй ажилд хайран залуу насаа үрж, бүх боломжоо алдсандаа харамсахаасаа өмнө өөрийн мөрөөдлийн ажлынхаа эрэлд гараарай.



9. Би ажил дээрээ очоод л стресстдэг
Яг ч стресс биш л дээ, гэхдээ л хурлын үеэр танд ямар нэг айдас мэдрэгддэг бол энэ танд тохирох ажил биш гэдгийн дохио шүү.



10. Миний цалин хаанаа ч хүрдэггүй
Авч байгаа цалин тань хийсэн ажилдаа дүйцэхгүй байгаа мэт санагдвал бас л өөр ажил хайхыг зөвлөе. “Өнгөрсөн жилүүдээ эргээд нэг харахад мөнгө, мэдлэг, дурсамж гурвын аль нэг нь байхгүй бол энэ таны оролдох ажил биш” гэж үг байдгийг санагтун!



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()