Эмэгтэйчүүдийн ямар хувцаслалт эрчүүдэд тачаангуй харагддаг вэ?

Эрчүүд бол бүсгүйчүүдийн хувьд хувцаслалтын шүүгч л гэсэн үг. Бид өмнөх дугаартаа эрчүүд эмэгтэйчүүдийн ямар хувцаслалтанд дургүй байдаг тухай та бүхэнд нийтэлж байсан билээ. Харин энэ удаад бүсгүйчүүд ямар хувцастай байхдаа эрчүүдийн харцыг унагаж, сэтгэлийг нь гижигддэг талаар сонирхуулах гэж байна. Үзэсгэлэн төгөлдөр охид бүсгүйчүүд минь анхаарлаа хандуулна уу!
Эмэгтэйчүүдийн ямар хувцаслалт эрчүүдэд тачаангуй харагддаг вэ?


1. Богино юбка
Өгзөгний галбир тодруулж, хөлийг урт харагдуулдаг учир эрчүүд дуртай байдаг ажээ. Гэхдээ өгзөг ч гүйцэд далдлахгүй шахам юбкаг хэлээгүй юм шүү



2. Бикини буюу усны хувцас
Усны хувцастай гуалиг бүсгүй зөрж өнгөрвөл  эрэгтэй хүний байтугай эмэгтэй хүний ч харц өөрийн эрхгүй унадаг шүү дээ. Хэрвээ бүсгүй та өөрийн бие галбирийг илүү төгс сайхан болгомоор байвал фитнесс клубт хичээллэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй.



3. Өндөр өсгийт
“Бүсгүй хүнд яг таарсан, таалагдсан гутлыг нь өг. Тэгвэл тэр дэлхийг байлдан дагуулна” гэж Мерилин Монро хэлсэн байдаг. Өндөр өсгийт нь биеийн галбирийг цэгц харагдуулахаас гадна алхааг засдаг. Энэ “хүчтэй зэвсгийг” өмссөн үедээ бүсгүй та өөрийн эрхгүй сайхан алхдаггүй гэж үү?



4. Хос дотуур хувцас
Сайн чанарын, өөрт тохирсон өнгөтэй хөхөвч, дотоожны хослолтой бүсгүй хүн энэ ертөнцийн хамгийн төгс, тачаангуй “бүтээл” гэдэгтэй хэн ч маргахгүй байх.



5. Хар даашинз
Богино ч бай, урт ч бай хар даашинз өмссөн эмэгтэй үнэхээр халуухан, дур булаам харагддаг. Тэгээд ч хар өнгийн даашинз моодноос гарна гэж байдаггүй.



6. Богино жийнсэн шорт
Зуны улирлын гол чимэг юу байдаг гээч? Мэдээж богино шорттой халуухан охид шүү дээ.



7. Спорт ретуз
Ийм төрлийн суналттай ретуз нь биед эвтэйхнээс гадна өгзөгийг өргөж, томруулж харагдуулдаг. Фитнесс зааланд эрчүүд охидыг нүд салгалгүй ширтдэг нууц ил боллоо.



8. Бариу, савхин өмд
Энэ жилийн тренд бариу савхин өмдийг аль ч улиралд, хаана ч өмссөн тохиромжтой. Та гоё хөлтэй, тонтгор өгзөгтэй бол юуг хүлээгээ вэ? Яг одоо савхин өмдөө өмсөөд эрчүүдийн нүдийг хужирлахдаа бэлдээрэй. 



9. Том шил
Том хүрээтэй шилтэй бүсгүйчүүд эрчүүдэд үнэхээр өхөөрдөм харагддаг ч нөгөө талаараа тачаангуй санагддаг байна.



10. Шивээстэй бүсгүйчүүд
Биеэрээ дүүрэн шивээстэй биш л бол тэдэнд өвөрмөц, халуухан санагддаг байна. Дуучин Рианагийн хүзүүн дээрх жижигхэн одны шивээсийг санаж байна уу?



11. Саравчтай малгай
Саравчтай малгай нь охидын нүүрний төрхийг зөв хэлбэртэй харагдуулж, спортлог секси төрхийг бүрдүүлдэг.



12.Малгай
Малгайтай охид халуухан гэхээсээ илүү өхөөрдөм хөөрхөн харагддаг байна.


Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх мэдээг сонирхоно уу:




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()