Өөрийн хүч чадлаар 2 сая доллартай болсон 13 настай охин

Ихэнх хүүхдүүд 13 настайдаа компьютер тоглож, найзуудтайгаа зугаалан бялуу идэж төрсөн өдрөө тэмдэглэдэг. Гэвч Maddie Ziegler охин үеийнхнээсээ тэс өөр ажээ. Түүний дансанд 2 сая доллар, инстаграмд нь 4 сая дагагч бий. Тэр энэ бүхэнд өөрийн хүч чадлаар хүрсэн гэвэл итгэх үү?
Өөрийн хүч чадлаар 2 сая доллартай болсон 13 настай охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Одоогоос 4 жилийн өмнө буюу 9 настайдаа тэрээр бүжгийн сургуульд элсэн суралцжээ. Охин багаасаа л бүжигт хамаг зүрх сэтгэлээ зориулсан байлаа. Өдөр бүр бэлтгэл хийж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө явсан нь одоогийн амжилтанд нь нөлөөлсөн юм.



Австралийн алдарт дуучин Sia түүнийг 2014 онд анзаарч, өөрийн “Chandelier” дууны клипэнд тоглуулжээ. Энэ үеэс охин дэлхийд алдартай болсон байна.



Тус дууны клип нь “Youtube”-ийн хамгийн олон хүн үзсэн дууны клипийн жагсаалтанд 17 дугаарт бичигдэж, охины бүжиглэх авьяасыг хүн бүр мэдэх болжээ.



Түүний 13 насны төрсөн өдөр саяхан 9 дүгээр сарын 30-ны өдөр болсон байна.



Мөн дуучин Sia-тай цуг “Grammy 2015”-ийн улаан хивсний ёслолд оролцжээ.



Тэрээр одоо 24 цагийн турш хамгаалагчидтай явах болж, үргэлж шүтэн бишрэгчидтэйгээ тааралдах болсон байна.



Ийнхүү Maddie Ziegler нэг жилийн дотор өндөр орлого олсон дэлхийн хамгийн нас залуу эмэгтэй жүжигчин, бүжигчин болж чаджээ.



Тэрээр одоо загвар өмсөж, жүжиглэж мөн бүжигээрээ хичээллэсээр байна. 13-хан настай гэхэд үнэхээр чадварлаг мундаг охин хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг магтах болжээ.






Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()