Их инээснээсээ болж эндэх шахсан бүсгүй

2015-10-08, 03:00
10,198
Английн иргэн 28 настай Кара Браун 7 сар хагастай жирэмсэн байжээ. Тэрээр Michael Mclntyre (Английн хошин шогийн жүжигчин)–ийн инээдмийн шоунд их дуртай бөгөөд нэгэн удаа түүний хошин шоу тоглолтыг амьдаар нь үзсэн байна. Шоуны үеэр “элгээ хөштөл” инээснээс болоод хүүхдийнх нь ус гарчээ.
Их инээснээсээ болж эндэх шахсан бүсгүй


Ингээд тэд шоу танхимыг яаралтай орхин гарч, төрөх эмнэлэг рүү явсан байна. 32 цагийн дараа хэвлий дэх бяцхан үр нь төрөх ёстой хугацаанаасаа 6 долоо хоногоор эрт хорвоод мэндэлжээ.



Тэд ийнхүү 2 кг 200 гр бяцхан охиноор бүл нэмж, 4 охинтой өнөр өтгөн айл болж байгаа ажээ.



“Ээж маань намайг хошин шогийн тоглолт руу явахад дургүй байсан. Магадгүй ийм зүйл болно гэж таамаглаад болгоомжилсон байх л даа. Хэрвээ нөхөр маань намайг төрөх эмнэлэг рүү хүчээр авч яваагүй бол би тоглолтын зааланд төрөх байсан байх” хэмээн хатагтай Браун хэлжээ.



Мөн тэрээр жүжигчин Michael Mclntyre-ийн фэйсбүүк хуудсанд “10 дугаар сарын 1-ний өдөр таны тоглолтыг үзэж байгаад би 4 дэх охиноо эсэн мэнд төрүүллээ. Яг үнэндээ хэт их инээснээс болоод хүүхдийн маань ус нь гарч төрөх эмнэлэг рүү яаралтай явах хэрэгтэй болсон юм л даа. Одоо охин минь эрүүл саруул хэдий ч, тусгай төхөөрөмжинд түүнийг сувилж байгаа. Би таныг энэ мэдээг заавал мэдэх ёстой гэж бодож байна” хэмээн бичсэн байна.



















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()