Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тэр 37 улсаар аялсны эцэст Хойд Солонгос бол соёлын томоохон төв гэдгийг мэдэрчээ. “Хэдий тэд орчин цагийн дэлхий ертөнцөөс хол тасархай байдаг ч өөрсдийн гэсэн онцлог гоо төрхөөрөө миний сонирхлыг үнэхээр татаж чадсан. Тиймээс л би тэднийг дэлхий нийтэд таниулъя гэж зорьсон юм” хэмээн Норок ярьсан байна.
“Мэдээж энд зураг авахын тулд цөөхөн хэдэн газар л очих зөвшөөрөлтэй. Тэдгээр бүсгүйчүүдийн уулзаж байгаа анхны гадаадын жуулчин нь би байлаа.”
Зураг авахын тулд Норок их сургууль, метроны буудал, үйлдвэр, гудамжаар явсан байна.
Ямар нэгэн тэмдэглэлт болон уламжлалт баяраар охид бүсгүйчүүд нь үндэсний хувцсаа өмсдөг бөгөөд телевизийн нэвтрүүлэгчид ч гэсэн орой болгон өмсөж зураг авалтандаа ордог ажээ.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй Хойд Солонгосын тухай мэдээлэл гэвэл ердөө л дарангуйлал, айдас, дайн, чөлөөт бус нийгэм... Биднийг нэгтгэх ганц ч гэсэн эерэг зүйл байх хэрэгтэй. Тэр нь гоо үзэсгэлэн болог” хэмээн тэр нэмж хэлжээ.