Хөөрхий хүүгийн сэтгэл өвтгөм түүх

2015-10-04, 22:00
12,571
АНУ-н Флорида мужийн иргэд болох 27 настай Бриттани, 30 настай Брэндон нарын хүү Жэксон төрөлхийн гавалгүй, дутуу тархитай төржээ. Тэр эхийн хэвлийд байхдаа л ийм байсан бөгөөд АНУ-ийн хэмжээнд жилд 4859 хүүхэд тутмын нэг нь ийм өвчтэй төрж байна. Энэ төрлийн өвчтэй хүүхдүүд нас богинотой, амьдрах боломж хомс байдаг.
Хөөрхий хүүгийн сэтгэл өвтгөм түүх


Жэксон хүү үхэлтэй тэмцэн бүтэн жилийг ардаа үдэж буй учир цахим ертөнцөөр түүнийг “Хүчирхэг хүү” хэмээн нэрлэсэн байна. Тэрээр төрөлхийн хагас тархитай, гавлын ясны зөөлөн эд нь гэмтэлтэй учир амьдрах боломж бараг байхгүй хэмээн эмч нар хэлж байсан ч саяхан түүний нэг насны ой болсон юм.



Хөөрхий хүүгийн амьдрал бусад ийм өвчтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдэд урам зориг хайрлаж , амьдрах итгэл өгсөөр байгаа ажээ.



Түүнийг эхийн хэвлийд байхад мэдрэлийн сувгийн гажигтай хэмээн оношилж байжээ.



Эмч нар түүнийг ирээдүйд хэвийн төрхтэй болно гэсэн баталгааг өгч чадахгүй байгаа аж.



Хүүгийн аав Брэндон “Эхнэрийгээ 17 долоо хоногтой жирэмсэн байхад нь ЭХО-д харуулахад эмч бидэнд хүүгийн маань ямар нэгэн эрхтэн хэвийн биш байна гэж хэлсэн ” гэжээ.



Эмч тэдэнд 23 долоо хоногтой жирэмсэн байхад нь хүүхдээ авахуулсан нь дээр гэж хэлсэн ч залуу хосууд татгалзсан байна. Ингээд хүү хэвлийд байх хугацаандаа эсэн мэнд бойжиж, 2014 оны 8-р сарын 27ны өдөр кисерво хагалгаагаар хорвоод мэндэлсэн байна.



2 сартай байхад түүний биеийн байдал муудаж  Бостон хотын хүүхдийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр одоо хүртэл ухаангүй байгаа бөгөөд эцэг эх нь орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтүүд хүүгийнх нь энэ эмгэгийг арилгаж чадна хэмээн итгэж байгаа аж.



Брэндоны ажлын хамт олон хүүд зориулан хандивын данс нээсэн бөгөөд одоогийн байдлаар 55.000 доллар цуглараад байгаа ажээ.







Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()