Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
-Настасья, та гайхалтай харагдаж байна! Ийм сайхан бие галбир тань байгаль эхийн бэлэг үү эсвэл ...?
-Байгаль ээж надад ийм гайхалтай бэлэг бэлэглээгүй. Ийм бэлгийг өөртөө барихын тулд жилийн турш хөдөлмөрлөсөн. Миний Инстаграм дахь “@samburskaya” хаягаар орвол биеэ хэрхэн хөгжүүлж байгаа болон булчинтай болох процессийг харж болно.
-Та багаасаа спортоор хичээллэсэн үү? Сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд дуртай байв уу?
-Би сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд дуртай байлаа. Бүр гүйлт болон уртын хариалтаар амжилт гаргаж байв. Миний санаж байгаагаар долдугаар ангид ийм амжилт гаргаж байсан юм байна. Өөрөөр хэлбэл долоо эсвэл наймдугаар ангиас есдүгээр анги хүртэлх тодорхой хугацаанд энэ байдал үргэлжилсэн.
-Тэгэхээр та хүүхэд байхдаа спорттой нөхөрлөж байгаагүй гэсэн үг үү?
- Тийм л болж таарч байна. Хүүхэд байхдаа биеийн тамирын хичээлд, дараа нь хөнгөн атлетик сонирхож эхэлсэн. Гэвч манай гэр бүлийнхэнд надад тамирын шаахай авч өгөх мөнгө байгаагүй. Ямар туфльтэй гүйлтэй биш. Ингээд л миний хувьд спорт өнгөрсөн дөө.
-Анх спортоор хичээллэж эхэлсэн үеэ дурсаач?
- Анх хэрхэн эхэлснээ үнэнийг хэлэхэд санахгүй байна. Гэрийн маань ойролцоо хямд төлбөртэй спорт заал нээгдсэн юмдаг. Төлбөр нь үнэхээр хямд байсан болохоор дүүрэг даяараа л бүртгүүлсэн байлаа. Тэнд гүйлтийн зам дээр л гэхэд дараалал үүсдэг байсан гээд бод доо. Нэг удаа хувцас солих өрөөнд нэг бүсгүй над руу хараад байсан. Дараа нь тэр нийтийн хурал дээр намайг онцгойрох зүйл байхгүй хүн хэмээн зарласан. Үүнээс л би хүмүүс надад анхаарлаа хандуулдаг юм байна, хардаг юм байна гэдгийг ойлгосон. Хүмүүс ч түүнээс намайг хэдэн цагт бэлтгэлээ хийдэг болохыг асуух болсон. Тэгээд л би нийтийн спорт зааланд хичээллэхээ больсон доо.
Дараа нь би дээд зэрэглэлийн спорт клубын гишүүнээр элсэж билээ. Гэхдээ тэнд нэг жил л явлаа. Фитнесийн багш хөлслөх тухай яагаад ч юм би бодож байсангүй. Надад Куба-ын зураг авалтанд орох санал тавихад л би киноны ихэнхи үзэгдэлд усны хувцастай байх ёстой гэдгийг мэдсэн. Гэвч надад бие маань таалагдсангүй. Ингээд л хоолоо сойж эхэлсэн дээ. Их хүнд байв.
Дараа нь инстаграмд фитнесээр хичээллэдэг нэгэн америк бүсгүйн талаарх мэдээллийг олж харлаа. Түүний бие хаа үнэхээр төгс байв. Би ч шууд яг тийм биетэй болохыг хүсч байгаагаа мэдэрлээ. Ийнхүү зураг авалт эхлэхээс сарын өмнө би идэвхитэй хичээллэж эхэлсэн юм. Зураг авалтын үеэр ч хичээллэж байлаа. Үүний дараа би дасгалжуулагч хөлсөлсөн.
-Фитнесээр хичээллэж эхэлж байхад хүндрэлтэй зүйл байв уу? Яаж тэсч, даван туулав. Эхэндээ булчингууд хөндүүрлэдэг байсан уу?
-Маш хүнд байсан. Би ч өөрийгөө хүчилж, хамаг бие хөндүүр явдаг байсан. Хэсэг хугацааны дараа өвдөлт арилах байхдаа гэж бодож тэвчдэг ч хөндүүрлэсээр л байсан. Тэсэх л л хэрэгтэй... Тэвчих л хэрэгтэй... гэж бодно. Харин дасгалаа хийж дуусах алдад бие тавираад, булчин суларч сайхан болно.
Энэ бүхний дараа би хөлсөндөө шалба норсон майктай өөрийгөө толинд хараад үр дүнгээ өгч л байгаа юм байна гэж баярладаг байлаа. Үр дүн шууд харагдахгүй гэж хаа нэгтэйгээс уншиж байсан юм. Тиймээс зүгээр л хүлээх ёстой байв. Би ч хичээллэсээр, хичээллэсээр, хичээллэсээр, нэг мэдсэн спорт заалгүйгээр амьдарч чадахаа больсон байв. Үүний хүчинд эхний үр дүн гарсан, хагас жилийн дараа шүү. Эхэндээ бага зэрэг, дараа нь илүү их мэдрэгдэж эхэллээ. Би дөрвөн толгойт, өвдөг, мөр, өгзөгний гээд булчингуудаа гарч ирэхийг харсан. Харин одоо би спортгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй.
-Дасгал хийхээр эрэгтэй хүн шиг биетэй болно гэж ихэнхи бүсгүйчүүд айдаг. Булчин нь илт гарч ирэх болохоор тэр. Та үүнээс айдаггүй юм уу?
-Тэр бүсгүйчүүд ирээд л хичээллээд үз, аяндаа өөрөө ойлгоно. Булчингаа товойлгож харагдуулахын тулд маш их хүчин чармайлт, хөдөлмөр хэрэгтэй. Зөв хооллох, элдэв муу зуршлаа хаяж спорт заалнаас салахгүй байх, хангалттай хэмжээний уураг хэрэглэх гэх мэт. Хэрэв булчин нэг кг тутамдаа өөрт хэрэгтэй 2.5 грамм уургаа авч чадахгүй бол ... Жишээлэхэд, миний хувьд л гэхэд 63 кг-ийг 2.5-аар үржүүлэхэд нэг өдөрт 150 гаруй грамм уураг авч байх шаардлага тулгарна. Үүний 30 граммыг нэг удаагийн хооллолтоос авна гэж үзвэл 30 граммыг шингээхийн тулд арай илүүг идэх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл 50 орчим граммыг гэсэн үг. Ийм маягаар өдөрт дор хаяж таван удаа хооллоно. Ингэж байж л булчингийн масс нэмэгдэнэ. Хэрэв ийм хэмжээний уураг авахгүй бол булчинтай болохгүй. Зүгээр л нэг чөргөр биетэй болно.
-Настасья, ийм галбиртай болохын тулд хоолоо хэрхэн зохицуулав. Өдөрт хэрхэн хооллодог вэ. Өглөөний цайнаас эхлэе?
- Өглөөний цай ер нь бол нүүр-ус ихтэй байх хэрэгтэй. Таны өглөө хоол тэжээлээрээ авсан нүүр ус өдрөө даах хэмжээний. Гэхдээ чихэр, чихрийн төроийн зүйлс хориотой. Миний өглөөний цай олон сонголттой. Нэг өдөр хатаасан жимстэй зутан, нэг бол улаан буудайн эсвэл гурвалжин будааны зутан гэх мэт. Гурвалжин будааг мэдээж хатаасан жимстэй идэхгүй. Харин дээр нь өндөг нэмчихдэг. Өглөөний цайнд зөвхөн овъёосний нэвс идэх хэрэгтэй гэсэн төөрөгдлөө хаях хэрэгтэй. Хэрэв булчинлаг бие хаатай болмоор байгаа бол хангалттай хэмжээний уураг авах нь чухал. Үүнд маш нухацтай хандах хэрэгтэй бөгөөд чихэр, зуушханаас уургаа нөхчихнө гэвэл тэрэн шиг эндүүрэл үгүй.
Жишээ нь би протейн (уураг) хэрэглэдэг. Уургийн коктейль эсвэл аарц ч юм уу. Төрөл бүрийн зутан, жимстэй, гадилтай аарц, бас бага зэрэг шоколад. Өдрийн турш элсэн чихэр, талх, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээс (ялангуяа сүү бяслаг гэх мэт) нүүрс усны хэрэгцээгээ хангахгүй байхыг хичээдэг. Учир нь эдгээр нь хоол боловсруулах үйл явцыг саармагжуулдаг. Тодруулбал, эдгээрт агуулагдах лактоз нь саармагжуулдаг хэрэг. Өглөө жимс идэх ч бас сайхан шүү. Гэхдээ жимсэнд тодорхой хэмжээний сахар агуулагддаг тул өдрийн турш идэх шаардлагагүй.
-Та фитнесийн багштай юу. Хэнээс заавар, зөвлөгөө авдаг вэ?
-Эхэндээ би Мишель Левин дээр хичээллэдэг байлаа. Тэр бол испани маягийн фитнес заадаг. Чухам үүнээс болж л би түүнийг сонгосон. Дараа нь гарч, өөрөө өөртөө багшилж, өөрийн боломж бололцоондоо тулгуурлах болсон. Толинд харан өөрөө өөртэйгээ зөвлөлдөж байгаад энд тийм булчин оруулж өгмөөр байна, тэнд нь арай багасгамаар байна гээд зогсч байх надад таалагддаг. Гэхдээ би одоо юуг ч багасгахгүй, хүссэн галбиртаа хүрсэн гэж боддог.
-Настасья, та цахим сүлжээнийнхэнтэй нууцаасаа хуваалцдаг уу?
- Би инстаграмдаа ямар дасгал хийж байгаагаа, хэр амжилтанд хүрснээ хуваалцах дуртай. Спорт зааланд хичээллэж байгаа зурагнуудаа оруулдаг. Би спортоор хичээллэж эхлэхээс 3 жилийн өмнөх зургаа оруулсан байсан юм. Тэгэхэд 25 настай би яг л 30 гарсан хүн шиг харагдаж байв. Харин дараа нь бэлтгэл хийж эхэлснээс хойш 1 жилийн дараах зургаа тавив. Үүгээрээ хүмүүст залхууралгүй хичээж зүтгэж, зорилгоосоо нэг алхам ч ухрахгүй байж чадвал амжилтанд хүрдэг гэдгийг ойлгуулсан юм.
-Та интернэтэд хоёр профайлтай юм байна лээ?
-Тийм ээ, энэ үнэн. Нэг нь үндсэн, харин нөгөө нь нэмэлт. Би нэмэлт хаягтаа хэрхэн хооллож байгаагаа бичдэг. Өөрөөр хэлбэл, өглөө ямар хоол иддэг, ямар ямар сонирхолтой хүнсний бүтээгдэхүүн болон нэмэлт тэжээл, амин дэмүүд хэрэглэдэг гэх мэт. Нэмэлт профайл маань @sambusya, харин үндсэн нь @samburskaya хэмээх нэртэй.
-Та юуны учир “Bodylab” фитнесийн онлайн сургуульд өөрийн ангийг нээх урилгыг хүлээн авав?
-Учир нь инстаграмд намайг дагагсад: Та юу хийж байна?, Дасгалуудаасаа зааж өгөөч?, Хэрхэн хооллодог вэ?, Яаж ийм биетэй болов?, Хэдэн цаг хичээллэж байна? гэх мэт түмэн асуултаар булах болсон. Тиймээс л зөвшөөрсөн. Хүмүүстэй өөрийн туршлага, хоолны цэснээсээ хуваалцах л гэж тэр.
Ер нь надад спортлог хүмүүс их таалагддаг. Тэд намайг хараад урам зориг авч бэлтгэл хийхийг харах гайхалтай шүү дээ. Улс орон маань архичидгүй эрүүл саруул болж, архидалт өндөртэй орон гэдэг нэрнээсээ салах болно. Биднийг спортлог үндэстэн гэж хүлээж аваг л дээ. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ санаа бодлыг өөрчлөх тухай ярьж байна л даа. Ертөнцийг өөрчлөхийг хүсвэл өөрөөсөө эхэл гэдэг дээ.