Тайландын хамгийн этгээд хоолнууд

2015-09-30, 20:00
8,960
Тайландын үндэсний зоог, зууш зэргийн сонин содон амт жуулчдын анхаарлыг эрхгүй татдаг. Зарим нь идэхэд бүү хэл харахад эвгүй ч өвөрмөц хоолонд дурлагсад их дуртай байдаг гэнэ. Ингээд та бүхэнд  Тайландын үндэсний 8 хоол, зуушийг танилцуулж байна.
Тайландын хамгийн этгээд хоолнууд


1. Yu Ma Kai
Үүнийг орчуулбал “морины шээстэй өндөг” гэсэн үг юм. Гэхдээ яг ч морины шээстэй биш, үнэр нь л тиймэрхүү байдаг бөгөөд үүнийг будаатай хольж иддэг байна. Энэ зуушийг шавар, үнс, давс, сода, цагаан будааны хальсийг боловсруулж хийдэг бөгөөд ягаан өнгөтэй хальстай байдаг. Тайландын ямар ч дэлгүүр, аль ч зоогийн газраас захиалан идэж болно.



2. Шарсан өт
Сармистай хуурч амталсан өт нь Тайландын ард иргэдийн хамгийн дуртай зуушны нэг гэнэ шүү. Уураг болон витаминаар баялаг учир биед хуримтлагдсан хорыг тайлдаг гэж үздэг байна.



3. Улаан шоргоолж
Шоргоолж бол байгалийн витамин. Үүгээр шөл хийдэг бөгөөд тос өөх багатай, уургаар баялагаас гадна ханиад, суулгалтыг нам дардаг ажээ. Манайхаар бол хонины махтай хар шөл л гэсэн үг.



4. Neem модны навч
Модноос нь навчийг шууд салган авч буцалгаж хийсэн шөл. Төмөр болон фосфороор баялаг учир исгэлэн гашуун амттай. Мөн Тайландчууд энэ шөлөө амьдралыг уртасгах шидтэй хэмээн итгэдэг ажээ.



5. Цэнхэр инжир
Цагаан будааг вандуйн цэцэгтэй хамт тарихаар цэнхэр өнгөтэй болдог байна. Энэ будаа нь стресс тайлж, сэтгэл гутралаас хамгаалдаг байна.



6. Шарсан шавж
Царцаа дэвхрэг, жоом, авгалдай, цох зэрэг шавжийг ихэнхидээ шардаг байна. Аманд ороод бага зэрэг наалддагийг эс тооцвол дажгүй амттай хэмээн жуулчид ярилцдаг байна.



7. Түүхий үхрийн махан салат
Тайландын зүүн хойд нутгийнхан голдуу иддэг бөгөөд лимоны шүүс, гаа, лаврын навч болон мангираар амталдаг байна.



8. Шарсан загас
Сонгино сармисаар амталж шарсан "могойн толгой" нэртэй загас нь нилээд үнэтэй бөгөөд хүндэтгэлийн зоогонд тооцогддог байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()