Ким Кардашьяны дүү эгчээсээ алдартай болжээ

Саяхан л ахлах сургуулиа төгссөн өдгөө 18 настай Кайли Женнер (Kylie Jenner) өөрөөсөө 7 насаар ах рэппер TYGA-тай болздог билээ. Алдартай эгч дүүс болох Ким Кардашьян болон Хлоя Кардашьян нарыг үргэлж дуурайх болсон Кайли нэгэнт тэднээс илүү алдартай болжээ.
Ким Кардашьяны дүү эгчээсээ алдартай болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Насанд ч хүрээгүй байхдаа гоо сайхны хагалгаанд орж "зузаан уруул"-аараа цахим ертөнцийг шуугиулсан нь одоогийн алдар нэрт хүрэхэд нөлөөлжээ. Тэр үедээ маш олон шүүмжлэл, олны дургүйцлийг хүргэж байсан ч, TYGA-тай болзож эхэлснээр байдал эсрэгээрээ эргэсэн юм.



TYGA-г хүмүүс "хэтэрхий жаахан охинтой болзож байна" хэмээн шүүмжилсэн ч, тэдний үерхэл бодож байснаас бат бөх бололтой.



Тэд үргэлж томоохон шоу, үдэшлэгт хамт явж харагдах бөгөөд Кайли найз залуудаа эрхэлж хачирхалтай зүйлс авахуулах дуртай юм байна. Нэг удаа "Би тэр зөөгчийн цамцыг нь авмаар байна. Очоод аваад өг" хэмээн TYGA-аас нэхсэн гэнэ.



Гэвч TYGA өдгөө 2 настай хүүтэй бөгөөд хуучин найз эмэгтэйнх нь ажээ. Үүнээс болж Кайли болон түүний хуучин найз бүсгүй болох Blac Chyna сүүлийн үед сошиал сайтуудаар нэгнийгээ доош нь хийж маргалдах болсон байна.



Тэрээр их сургуулийн диплом, эсвэл тодорхой эрхэлсэн ажил байхгүй ч, интернэтээр олсон ашигаараа л амьдардаг бөгөөд нэгэнт саятан болжээ. Түүний хувцаснууд 10 мянган доллараас эхлэдэг байна. Мөн үргэлж гоо сайхны хагалгаанд орж, үсээ янз бүрийн өнгөөр будуулдаг тэрээр мөнгийг эгч нараасаа ч их цацдаг бололтой.



Кайли ахин уруулаа томруулах мэс засалд орох бодолтой байсан ч, ээж нь болиулжээ.



18 насны төрсөн өдрөөрөө TYGA-тай хамт Мексикт амарч байна. 



Мөн тэрээр найз залуугаасаа 320.000 долларын үнэтэй Ferrari машинд бэлгэнд авчээ. Тэр ч бүү хэл, TYGA түүнд зориулан дуу гаргасан байна.



TYGA-ийн Кайли Женнерт зориулсан дуу





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()