Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Испани
Испанид муу ёрын өдөр бол 13-ний мягмар гараг гэж үздэг ажээ. Харин бусад орнуудад “13-ний баасан гараг муу ёрын өдөр” хэмээн итгэдэг байна.
2. Хятад
Хятадууд “4”-ийн тоог азгүйтэл хэмээн үздэг байна. Учир нь ханз нь “үхэл” гэсэн үгтэй төстэй байдаг гэнэ. Тиймээс зарим барилгуудад 4 дүгээр давхар гэж байдаггүй ажээ.
3. Египет
Шар шувууг “зовлон”-ийн амьтан гэж үздэг учраас Египетэд уг амьтны дууг сонссон эсвэл харсан бол азгүйтэл ирнэ гэж итгэдэг байна.
4. Орос
Хоосон хувин барьж явах эсвэл хоосон хувинтай хүнтэй тааралдах нь муугийн дохио гэж үздэг ажээ.
5. Руанда
Африк тивийн Руанда улсад эмэгтэй хүн ямааны мах идвэл сахалтай болно гэж итгэдэг байна.
6. Финлянд
Финляндад аалз алах юм бол бороо ордог гэж үздэг байна.
7. Сенегал
Африкийн Сенегал улсад “Хэрвээ аялахаар шийдсэн бол хэнд ч битгий хэл, Хэрвээ хэн нэгэнд хэлэх юм бол бүтэлгүйтнэ” гэж итгэдэг гэнэ.
8. Малайз
Малайзчууд удаан хугацаагаар дэр эсвэл олбого дээр суувал өгзөг нь идээлнэ гэж үздэг байна.
9. Франц
Нохойны ялгадас дээр баруун хөлөөрөө гишгэвэл азгүйтэл ирнэ гэж үздэг бол зүүн хөлөөрөө гишгэсэн тохиолдолд аз ирнэ хэмээн итгэдэг байна.
10. Турк
Туркийн зарим иргэд үдээс хойш бохь зажилах юм бол бохь нь үмхийрсэн загас болон хувирна гэж итгэдэг гэнэ.
11. Герман
Зарим нутгын хүмүүс хэрвээ устай стаканыг жингэнүүлэх юм бол үхэл ирнэ хэмээн үздэг байна.
12. Өмнөд Солонгос
Солонгосын зарим ард иргэд нь сэнсийг цонх, хаалга хаалттай үед асаахад үхэл ирнэ хэмээн итгэдэг учраас үргэлж цонхоо зэрэг онгойлгодог гэнэ.
13. Бразил
Хэрвээ цүнхээ газар тавьбал ядуу болно гэж үздэг байна.
14. Дани улс
Дани улсад шинэ жилийн өмнөх өдөр хагарсан аяга, шаазан эдлэл хаалганы доороо тавьдаг байна. Ингэснээр ирэх жилд илүү аз ирнэ хэмээн итгэдэг ажээ.
15. Хойд Америк
Замын хагархай дээр гишгэвэл ээжийнх нь нуруу хугарна гэж итгэдэг байна.
16. Португал
Португалчууд ухарч алхах юм бол чөтгөртэй таарна гэж үздэг гэнэ.
17. Египет
Хайчийг ангайлгаж орхих нь муу ёрыг бэлгэддэг хэмээн итгэдэг байна.
18. Болгар
Хэрвээ таны дээрээс шувууны сангас унавал аз ирэхийн дохио юм байна.
19. Итали
Италид харин 17-ний баасан гарагийг муу ёр хэмээн үздэг гэнэ.
20. Испани
Өрөө рүү орохдоо зүүн хөлөөрөө эхлэн гишгэдэггүй байна.
21. Энэтхэг
Энэтхэгт дөрөв дэх өдөр болон хагас сайн өдөр үсээ угааж болохгүй, харин хоёр дахь болон хагас сайн өдрийн орой хумсаа авч болохгүй гэж итгэдэг байна.
22. Голланд
Оройн хоолны үеэр ширээний ард дуулж болдоггүй. Учир нь муу ёр хэмээн үздэг ажээ.
23. Нигери
Хэрвээ нялх хүүхдийн уруул дээр нь үнсвэл, тэнэг болж өснө гэж үздэг байна.
24. АНУ
Америкт 19 дүгээр зууны үед “Чөтгөрийн цонх” гэж байдаг байжээ. Тэр цонхоор гэрт шүгэлсэн чөтгөр гарна хэмээн итгэдэг байсан байна.
25. Швед
Шведэд төрөл бүрийн үсэгтэй таг газарт байдаг бөгөөд хэрвээ “А” үсгэн дээр гишгэвэл аз жаргал ирнэ гэж итгэдэг бол “К” үсэг сэтгэл шархлуулна хэмээн үздэг байна.