1. Фернандес болон Марта Бек:
Фернандес 1940-өөд онд дээрмийн хэргээр шоронд сууж байхдаа хамт хоригдож байсан хүнээсээ вуду болон хар дом, шившлэгийн талаар олж мэджээ. Ийнхүү суллагдсаныхаа дараа тэрээр шинэ мэдлэг, туршлагаа эмэгтэйчүүдийг өөртөө татахад ашиглахаар шийдэв. Тэр болзоонд явж, эмэгтэйчүүдийг уургалан, улмаар дээрэмдээд зугтахаар төлөвлөсөн байлаа. Ер нь бол Марта Бек гэгч бүсгүйтэй учрах хүртэл бүх зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байв. Марта болзоондоо хоёр хүүхдээ дагуулан иржээ.
Фернандес түүнд хүүхдүүдээ орхих юм бол өөртэй нь үлдэж болох тухай хэлэв. Бек ч тэр дор нь хүүхдүүдээ хаясан нь Фернандест гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна. Эхэндээ тэд Фернандесын төлөвлөгөөг хамтдаа үргэлжлүүлж байсан ч Бекийн тогтворгүй, огцом зан байдал үүнд байнга саад болж байв. Тэр Фернандесыг бүсгүйчүүдтэй хардаж, тэдний биед халдах болжээ.
1949 оны хоёрдугаар сарын сүүлээр тэд залуухан бэлэвсэн бүсгүй болон түүний хоёр настай охины аминд хүрчээ. Энэ үед чимээ сонссон хөршүүд цагдаа дуудсан байна. Цагдаа нар хэргийн газар ирэхэд Фернандес, Бек нар хохирогчийн гэрт байсан гэдэг. Мөрдлөгөөр тэд нийт 20 орчим хүний аминд хүрсэн нь тогтоогдож, цаазын ял сонссон бөгөөд 1951 онд шоронд цахилгаан сандалд суулган ялын тогтоолыг гүйцэтгэсэн байдаг.
2. Гвендолин Грэм, Кэтрин Мей Вуд нар:
Энэ хоёр эмэгтэй Мичиган мужийн Гранд-Рапидс дахь хөгшчүүлийн асрамжийн газар учирмагцаа хосууд болсон байна. Гэвч залуухан лесби хосод энгийн секс хангалтгүй санагдаж байв. Эхэндээ тэд сексийн үеэр бие биенийнхээ хоолойг боож таашаал авдаг байсан бол удалгүй сонирхолгүй санагдах болжээ. Ингээд тэд өөрсдийн ажилладаг байсан асрамжийн газрын хөгшчүүлийг эмээ нарын бодийг хөтлөх болов. Эхний аллагаа тэд 1987 оны нэгдүгээр сард үйлдсэн бөгөөд Альцгеймерийн өвчтэй хижээл эмэгтэйг хөнөөгөөд цогцосных нь дэргэд бэлгийн ажлаа хийжээ. Ийм аллага дөрвөн ч удаа давтагдав.
Үүгээр ч барахгүй тэд хүний амь хөнөөснийхөө дурсгал болгон талийгаачдын эд зүйлийг авч, үүнийгээ хамт ажиллагсаддаа сайрхан ярихад итгээгүй гэдэг. Нэг удаа Грэм зүгээр инээснийх нь төлөө эмэгтэйг алах үүргийг Вудад өгтөл тэр зөвшөөрсөнгүй. Үүнээс болж Грэм Техас руу шилжин ажлаа сольсноор хосууд салжээ. Хийсэн зүйлдээ гэмшин, сэтгэл тавгүйтсэн Вуд цагдаа нар дээр өөрөө очин хэргээ хүлээсэн байна. Энэ бүхний дараа лесби хосууд бие биенийхээ эсрэг мэдүүлэг өгч эхэлжээ. Ингээд шүүхээс Грэмд бүх насаар нь, харин Вудэд 20 жилийн хорих ял оноосон байна.
3. Фред болон Розмари Уэст нар:
Түүхэн дэх хамгийн аймшигтай, хар сүүдэр дагуулсан цуврал алуурчин хосуудын нэг. Хоёулаа хүнд хэцүү хүүхэд насыг туулсан бөгөөд намтарыг нь сөхвөл хоёул хамаатан садандаа хүчирхийлүүлсэн түүх байдаг ажээ. Хэдийгээр тэд ихэнх аллагаа 1973-1987 оны хооронд үйлдсэн ч анхных нь 1971 он байсан юм. Фредийг жижиг хулгайн хэргээр торны цаана сууж байх зуур Розмари нөхрийнхөө өмнөх гэрлэлтээс төрсөн дагавар охин Шармэйныг харж хандахаар үлдсэн байна.
Розмари охиныг зодсон ч уйлахгүй гүрийхэд уур нь хүрээд алж орхижээ. Фред ч шоронгоос суллагдаж, охиноо авахаар тэднийд ирээд ор сураггүй алга болсон байна. Охин нь үхснийг мэдээд ээжийнх нь амийг бүрэлгэсэн байх магадлалтай хэмээн үзсэн байна. Фред, Розмари хоёрын харилцаа ч эрүүл бус байсан бөгөөд Розмари үргэлж төрсөн эцэгтэйгээ бэлгийн харьцаанд ордог, харин Фред үүнийг нь мэддэг төдийгүй дэмждэг байсан гэдэг. Тэр ч бүү хэл Розмариг бие үнэлэн мөнгө олоход дургүйцдэггүй байжээ.
Харин ч бүр түүнд үйлчлүүлэгчдээ хүлээн авах өрөө гарган өгч, зохион байгуулдаг байв. Ингэхдээ тэр хананд нүх гарган түүгээрээ Розмари үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн загас наадуулж байгааг хардаг байсан гэдэг. Розмари биеэ үнэлж эхэлсэн 1972 оноос эхлэн Фред найман настай төрсөн охиноо хүчирхийлэх болжээ. Үүнээс хойш тэр нэг бус удаа бусад охидоо ч хүчиндэж, үүнийгээ камерт бичиж авчээ. 1973-1987 оны хооронд тэд төрсөн охин болон хөрш айлын охидыг оролцуулаад нийт 9 хүний аминд хүрсэн байна.
Тэдний хэрэг дөнгөж 1994 онд, цагдаа нар охиныг алга болсон тухай хэргийг мөрдөж эхлэх үед илэрсэн байна. Фред 10 хүний аминд хүрсэн болохоо хүлээсэн ч, хожим гэрийнх нь ойролцоогоос дахин нэг хүний цогцосны үлдэгдэл олсноор 11 болжээ. Харин Розмари нэг ч хэрэг хүлээгээгүй боловч 10 аллагад буруутган ялласан юм. 1995 онд Фред шүүх хурал үргэлжилж байх үед шоронд өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн бол Розмари өнөөг хүртэл ялаа эдэлж байна. Тэр бүх насаараа хорих ял сонссон юм.
4. Шарлин болон Жеральд Галлего нар:
1978-1980 оны хооронд эхнэр нөхөр хоёр нэгэн жирэмсэн бүсгүйг оролцуулаад 9 эмэгтэйн аминд хүрчээ. Ингэхдээ тэд бүгдийнх нь амийг хөнөөхийнхөө өмнө хүчирхийлсэн байдаг. Жеральд бүхнийг өөрийн хяналтанд байлгадаг байсан бөгөөд харин Шарлин түүний юу хий гэснийг нь үг дуугүй гүйцэтгэдэг байсан ажээ. Гаж сексийг эрхэмлэдэг байсан тэд улмаар “секс боол” хүсэх болов.
Ийнхүү хосууд охидыг хулгайлж (хохирогчдын хамгийн бага нь 13 настай байсан юм) хэдэн цагаар хүчиндэн бэлгийн дур хүслээ гүйцэлдүүлж, дараа нь амийг нь авах болжээ. Энэ бүхэн тэднийг машины зогсоол дээр залуухан хосыг хулгайлах хүртэл үргэлжилсэн байна. Тэд сүйт залууг нь буудаж, бүсгүйг нь хүчиндэж, зодоод дараа нь хөнөөжээ. Гэвч хэргийг харсан хохирогч хосын найзууд нь машины дугаарыг тогтоож амжсан тул цагдаад мэдэгдсэн байна. Ингээд Шарлин, Жеральд нар баригдав. 1984 онд Шарлин нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгчээ. Тэрээр Невада мужийн шүүхээс 16 жилийн ял өгчээ. Харин цаазын ял сонссон Жеральд 2002 онд шоронд хорт хавдраар өөд болсон юм. Шарлин 1997 онд суллагдсан байна.
4. Чарльз Старквезер болон Кэрил Энн Фьюгейт:
Тэд 1950-иад онд бие биедээ дурласан гэдэг. Тэр үед 14-тэй байсан Фьюгейтыг хойд эцэг болон төрсөн эх нь Старквезертай уулзуулдаггүй байв. Үүнд нь дургүйцсэн хүү 1958 оны нэгдүгээр сарын 21-нд охины эцэг, эх хоёрыг буудаад зогссонгүй отгон дүүг нь боомилон хөнөөжээ. Энэ бүхний дараа хосууд Америкыг хөндлөн гулд туулж, хулгай дээрэм хийн, замдаа таарсан бүхнийг хөнөөсөн байдаг. Ингээд нийт 11 хүн, хоёр нохойн аминд хүрсэн байна. 1958 оны нэгдүгээр сарын 28-нд буюу анх хэрэг үйлдснээс хойш 7-хон хоногийн дараа тэднийг Вайомингэд барьжээ. Старквезер цаазын, Фьюгейт бүх насаараа хорих ял сонссон боловч Фьюгейт хугацаанаасаа өмнө суллагдаж, одоо Мичиганд амьдарч байна.
5. Пол Бернардо болон Карла Хомолка:
Тэд 1987 онд Торонто хотод танилцаж, 1991 онд гэрлэсэн юм. Хуримаа хийхээсээ хагас жилийн өмнө Карла ирээдүйн нөхөртөө онцгой бэлэг барихыг хүссэн юм. Тэр нь 15 настай дүү охиных нь онгон бие байсан юм. Бернардо Карлаг онгон биш байсан гэдгийг нь мэдэж байсан бөгөөд энэ нь түүний сэтгэлийг тавгүйтүүлж байв. Тиймээс 1990 онд, Зул сарын өмнөхөн Карла отгон дүү охиноо архи болон галотан өгч унтуулжээ. Үүнийхээ дараа тэр сүйт залуугийн хамтаар хөөрхий охиныг хэрхэн ээлжлэн хүчиндэж буйгаа дүрс бичлэгт буулгасан байна. Тухайн өдөр, шөнө дундын үед Карлагийн дүү охин бөөлжсөндөө хахан өөд болсон байна.
Охины үхлийг золгүй тохиолдол хэмээн үзсэн тул Бернардо, Карла нар өөрсдийн бусармаг үйлдлийг үргэлжлүүлэн залуухан охидыг хүчирхийлэн хөнөөх болжээ. Эцэст нь тэднийг нэгэн хохирогчийн биеэс олдсон ДНК-аар нь илрүүлсэн байна. 1993 онд Бернардо эхнэрээ аймшигтайгаар зоджээ. Тэр үед Карла өөрт нь оногдуулах ялын нөхцөлийг 12 жилээс хэтрүүлэхгүй бол бүх хэргээ хүлээнэ хэмээн цагдаад ханджээ. Түүний мэдүүлгээс болж Бернардо хугацаанаасаа өмнө суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хорих ял сонссон байна. Харин Карла 2005 оны долдугаар сард суллагджээ.
6. Фэй болон Рэй Копленд:
1990 онд эхнэр нөхөр болох Фэй, Рэй Копленд нар цаазын ял сонссон АНУ-ын хамгийн өндөр настай хосууд болсон юм. 76 настай Рэй болон 69 настай Фэй нарыг таван хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Хижээл насны эхнэр нөхөр хоёр үнэ хүргэж зарахаар мал худалдан авдаг байсан бөгөөд ашгаасаа эзэнд нь өгдөг байв. Гэвч Рей шунахай зандаа хөтлөгдөн ашиг өгөхгүйн үүднээс малын эздийн амийг егүүтгэсэн байв. Энэ хэрэг хөршүүдийнх нь нэг нь арын хашаанаас нь цогцосны үлдэгдэл олсноор илэрсэн байдаг. Эхэндээ Фэй аллагын талаар мэдэж байсан гэдгээ эрс үгүйсгэсэн ч хэрэгт холбогдолтой нь нотлогджээ. Тэдэнд шүүхээс цаазын ял оноосон ч хожим Фэйгийн ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байна. Фэй 2003 онд харин Рейг 1993 онд цаазалжээ.
7. Майра Хиндли, Ян Брэди нар:
Тэд 1960-аад онд учирчээ. Гитлер, нацистуудын тухай ном уншдаг, экстремистүүд байсан нь тэднийг нэгтгэсэн байна. 1963 оны долдугаар сард Брэди “төгс аллага үйлдэх” төлөвлөгөөгөө ярьжээ. 1963 оны долдугаар сарын 12-нд тэд Хиндлигийн отгон дүүгийн найз болох 16 настай Паулина Ридыг хулгайлжээ. Брэди охиныг хүчиндэж хүрзээр толгой руу дэлсэн, дараа нь хоолойг нь тултал нь хэрчжээ.
Ийнхүү 1963-1965 оны хооронд хосууд таван хүүхдийн аминд хүрэхдээ бүгдийг нь онц хэрцгий байдлаар үйлджээ. Тэднийг өсвөр насны охины амийг хөнөөхийг харсан Хиндлигийн дүү нөхрийн хамтаар цагдаад мэдэгдснээр баригдсан байдаг. Гэмт хэрэгтнүүдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. Брэдийг галзуу хэмээн оношилсон бөгөөд тэрээр амьдралынхаа үлдсэн өдрүүдийг галзуугийн эмнэлэгт өнгөрүүлж байна. Харин Хиндли 60 насандаа шоронд өөд болжээ.
8. Генри Лукас, Оттис Тул нар:
Тэд 1973 онд учирч, шууд л бие биедээ дурласан байна. 1983 онд Лукас буу хадгалсан хэргээр баривчлагдсан бөгөөд тэр үеэс л гэнэт хэд хэдэн хүний аминд хүрсэн талаараа сайрхан ярих болжээ. Мөрдлөгийн явцад хосууд хэдэн зуун хүний аллагад буруутай болохоо хүлээсэн байна. Тэд зөвхөн алуурчид л мэдэж болох хэргийн бүхий л деталиудыг мэдэж байв.
Түүгээр ч барахгүй Лукас, Тул нар алга болсон 246 хүний цогцос байгаа газрыг цагдаагийнханд зааж өгчээ. Тэдэнд хүн алах тодорхой шалтгаан байгаагүй бөгөөд хүмүүсийг нас хүйс, үндэс угсаа харгалзахгүй хөнөөсөн байжээ. Энэ бүхний эцэст Тул 5 хүн, Лукас 11 хүний аминд хүрсэн хэргээр ял авчээ. Эхлээд хоёуланд нь цаазын ял өгсөн ч хожим бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн байдаг. Оттис Тул 1996 онд элэгний өвчнөөр өөл болсон бол Лукас 2001 онд зүрх нь хаагджээ.
9. Сьюзан, Жеймс Карсон нар:
Хосууд 1980-аад оны эхээр хар тамхинд донтсон байлаа. Дараа нь лалын шашинд орж, Сан Франциско дахь марихуаны тариалангийн газар нүүн иржээ. Тэд өөрсдийгөө “цагаан хоолтон мусульманчууд” хэмээн үздэг байсан бөгөөд тэдний ярьснаар “хар энерги” ялгаруулсан хүмүүсийг хөнөөдөг байсан гэдэг.
1981 онд тэдний үйлдсэн эхний хэргийн хохирогч хөрш нь байв. Тэд хөрш эмэгтэйг хайруулын тавгаар зодож, хутгаар 10 удаа бүлж хөнөөжээ. Үүний дараа тэд багаар бодоход хоёр аллага үйлдсэн бөгөөд үүнийгээ мөн л “илбэ шидээс ертөнцийг аврах” гэж үйлджээ. Цагдаагийнхан тэднийг баривчлах үедээ алах хүмүүсийн жагсаалт гаргасан байсныг олсон бөгөөд тэдний дунд нэр алдартай хүмүүсийн нэр ч байжээ. Эхнэр, нөхөр хоёр хэргээ хүлээж, бүх насаараа хорих ял сонссон байна.